10 жил арьсаар тэмээ хийж буй Т.Мөнх-Очиртой ярилцлаа. Тэрбээр хийж буй ажлаасаа нэг ч удаа шантарч, няцаж байгаагүй гэдэг. Харин одоо гар урлалаа бусдад зааж сургаж, зөвхөн жуулчдад гэлтгүй монголчуудад бүтээлээ таниулах зорилготой хөдөлмөрлөж байна.
-Та манай сайтын уншигчдад өөрийгөө танилцуулаач. Хэзээнээс тэмээ хийж сурсан бэ?
-Намайг Т.Мөнх-Очир гэдэг. Би 10 жил гэртээ тэмээ хийж байгаа. Хийх ажилгүй байхдаа багшаараа заалгаж сурсан. Түүнээс хойш сонирхлоороо өнөөдрийг хүртэл бие дааж хийж байна. Анх сурч байхад их сонирхолтой санагдаж байсан. Одоо хэвээрээ гар урлал хийхээс огт уйддаггүй. Өдөр бүр ажилдаа үнэн сэтгэлээсээ хандаж, төвлөрч хийдэг.
-Нэг тэмээг хэр удаан хийдэг вэ. Цаашид олон төрлийн амьтан хийх төлөвлөгөө бий юү?
-Би тэмээгээ арван жил хийж байгаа болохоор гаршсан гэхэд болно. Гэхдээ нэг тэмээг эцсийн бүтээгдэхүүн болгож гаргахын тулд нэг өдөр шаардлагатай байдаг. Бүхнийг гар аргаар хийдэг учир нягт нямбай хандах, чанартай хийх шаардлагатай. Мөн миний үйлчлүүлэгчид болон таньдаг хүмүүс олон төрлийн амьтан хийхийг санал болгодог. Намайг тэмээнээс өөр зүйл хийгээсэй гэж хүсдэг юм шиг байна лээ. Тэднээс олон удаа төрөлжүүлэх, бүтээлийн сангаа арвижуулах санал ирж байгаа болохоор эвтэй дөрвөн амьтан, арван хоёр жил, морь хийх бодолтой байгаа. Морийг нь хийж эхэлж байна. Удахгүй тэднийгээ баярлуулах байх гэж бодож байна.

-Та олон жил ганцаараа урлаж байгаа юм байна. Хийх арга барилаа бусдад зааж, сургах, өргөжүүлэх, бүтээгдэхүүнээ олноор нь зах зээлд нийлүүлэх бодол байгаа юу?
-Харин тиймээ. Олон жил ганцаараа гүрийж сууж байгаад л хийгээд байна. Удаан хугацаагаар анхааралтай сууж чаддаг, тэвчээртэй, зорилготой хүмүүст гэрээр зааж, сургах бодол бий. Өмнө нь хэд хэдэн хүнд зааж байсан. Тэд замынхаа дундаас шантраад орхиод явсан. Одоо хоёр хүнд гэрээр зааж байгаа. Нэгэнт сурах гэж ирж байгаа бол эцсийг нь үзэх хэрэгтэй гэж боддог. Хэрвээ тэд маань бүтээл хийгээд сурчих юм бол зах зээлд олноор нийлүүлж, бусдад таниулж брэнд бүтээгдэхүүн болгох төлөвлөгөөтэй. Миний хийдэг бүтээл маш ховор, өвөрмөц гар урлалд ордог. Мөн оюуны өмчөөр хамгаалагдсан учир бусад хүн хулгайлах боломжгүй.
-Та тэмээгээ хэдэн төгрөгөөр борлуулдаг вэ. Цахим хаяг хөтөлдөг үү?
-Би тогтсон захиалагч нартай. Цахимаар бүтээлээ зардаггүй. Авах сонирхолтой хүмүүс нь зорьж холбогддог юм. Тэд надаас авч дамлан зардаг гэсэн үг. Миний арьсан тэмээг ихэвчлэн жуулчид, гадаад руу явж байгаа монголчууд худалдан авдаг. Мөн гол захиалагч маань томоохон худалдааны дэлгүүрүүддээ борлуулдаг. Цар тахлаас өмнө 80 мянган төгрөгөөр зарж байсан. Одоо 100 мянган төгрөгөөр зарж байгаа. Жилд 20-25 сая төгрөгийн орлоготой. Түүнээсээ бүтээгдэхүүнийхээ зардлыг гаргаж, үлдсэнээр нь амьдардаг. Би ганцаараа өдөрт нэгийг хийдэг болохоор олноор нь захиалсан үед жаахан хүлээлгэдэг. Удахгүй хүмүүс ажиллуулж эхэлбэл цаг тухайд нь бүтээгдэхүүнээ нийлүүлэх байх.
-Та жижиг дунд, бизнес эрхлээд удаж байгаа юм байна. Таны цаашдын төлөвлөгөө юу вэ?
-Би өнгөрсөн жил дэлхийн банкнаас 10 сая төгрөг зээлсэн. Түүгээрээ гол хэрэглэгдэхүүн болохоо арьсаа худалдан авч, бүтэн жилийн нөөцтэй болсон. Харин боломжтой бол дахин зээлд хамрагдаж, залуучуудыг ажлын байртай болгох бодолтой байна. Тэд заавал ямар нэгэн газар очиж цаг бүртгүүлж ажил хийх шаардлагагүй. Гэрээрээ ажиллах бүрэн боломжтой. Ялангуяа тусгай хэрэгцээтэй хүмүүст давуу тал болно. Тийм учраас сонсголын бэрхшээлтэй, тулгуур эрхтний бэрхшээлтэй хүмүүс сургаж, ажиллуулахаар зар байршуулсан байгаа. Эхэндээ тэднийг цалингийн доод хэмжээнээс дундаж хүртэлх хэмжээгээр цалинжуулах төсөл бичээд эхэлчихсэн.

-Дэлхийн банкнаас зээл авахад хүндрэлтэй зүйл байв уу. Танд тавьсан шаардлага нь ямар байсан бэ?
-Дэлхийн банкнаас зээл авахад хүндрэлтэй зүйл байгаагүй. Долоо хоногийн дотор зээл бүтсэн гэхэд болно. Мөн тэдний төсөл, хөтөлбөрийн дагуу сургалтад хамрагдсан. Тус сургалтаас эдийн засгийн мэдлэг болон мөнгө, санхүүтэй хэрхэн зөв харьцаж, яаж зохицуулах тухай ихийг сурсан. Би зээл авахдаа байраа барьцаалсан. Гурван хувийн хүүтэй учир эргэн төлөлтөд хүндрэлтэй зүйл байхгүй.
| Т.МӨНХ-ОЧИР: 10 жил арьсаар тэмээ хийсэн. Түүнийгээ төрөлжүүлж, ажлын байртай болох мөрөөдөлтэй |
|
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |