• Өнөөдөр 2024-05-02

Б.Хонгорзул Францын бөхийг ялж, шөвгийн наймд шалгарлаа

2021-08-04,   501

           Өнөөдөр буюу наймдугаар сарын 4-ний өдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -57 кг жинд Б.Хонгорзул зодоглож байна. Эхний барилдаанд тэрбээр Европын аваргын хүрэл медальт Францын Матилд Ривиертэй учраа таарлаа. Барилдааны эхний үед Б.Хонгорзул хоёр оноо авч илүүрхэж байсан бол хоёрдугаар үед хоёр бөхийн барилдаан тун ширүүн өрнөж, Францын бөх таван оноогоор тэргүүлж эхэлсэн. Гэвч барилдаан дуусахаас 13 секундийн өмнө манай тамирчин дахин хоёр оноо авлаа.
 
          Энэ үед Францын Матилд Ривиер нуруундаа гэмтэл авсан байж болзошгүй учир барилдаанаа цааш үргэлжлүүлэх боломжгүй болж ялалтыг Б.Хонгорзулд өглөө. Б.Хонгорзул шөвгийн наймд Риогийн олимпын аварга, дэлхийн гурван удаагийн аварга Японы Рисако Кавайтай оноолт таарлаа.
 

Б.Хонгорзул Францын бөхийг ялж, шөвгийн наймд шалгарлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188