Өнөөдөр буюу наймдугаар сарын 4-ны өдөр Монголын хоёр тамирчин чөлөөт бөхийн дэвжээнд зодоглоно.
10:37 цагт Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -57 кг жинд Б.Хонгорзул зодоглоно. Тэрбээр эхний шатанд Европын аваргын хүрэл медальт Францын Матилд Ривиертэй барилдана. Тэдний ялсан нь шөвгийн наймд Риогийн олимпын аварга, дэлхийн гурван удаагийн аварга Японы Рисако Кавай, Африкийн наадмын хүрэл медальт Гвинейн Фатүмата Яари Камара нарын ялсантай барилдана.
11:05 цагт Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн -57 кг жинд Э.Бэхбаяр зодоглоно. Тэрбээр эхний шатанд 2019 оны Европын аварга Арменийн Арсен Харутюниантай барилдана. Тэдний ялсан нь шөвгийн наймд дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Туркийн Сулеман Атли, 2019 оны Азийн аварга Ираны Реза Атринагарчи нарын ялсантай барилдана.
Өнөөдөр манай хоёр тамирчин чөлөөт бөхийн дэвжээнд зодоглоно |
|