Хөвсгөл нууранд живсэн тээврийн хэрэгслийн байршлыг нарийвчлан тогтоох, нөхцөл байдлыг үнэлэх, эхний ээлжид 1986 онд Хөвсгөл аймгийн Хатгал сум орчимд живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гарах ажлын хэсэг хуралджээ. БОАЖЯ-наас санхүүжилт, удирдлага менежментээр хангаж, ОБЕГ гүйцэтгэх ажлаа төлөвлөн зохион байгуулж байгаа.
Монгол Улс өмнө нь ийм хэмжээний хөлөг татан гаргах аврах ажиллагаа явуулсан туршлагагүй аж. Нуурын 50 метрийн гүн нь ойролцоогоор 16 давхар байшинтай тэнцэх тул аврагчдын техник хэрэглэлийг судлан бэлтгэх, ОХУ-аас туршлага солилцох, татан авалтын төлөвлөгөө гаргаж, бүх талаар хамтран ажиллах нь зүйтэй гэж санал нэгджээ. Бэлтгэл ажлыг энэ сардаа ханган, газар хөлдөхөөс өмнө татан авах ажиллагаа зохион байгуулахаар тогтлоо.
Хөвсгөл нууранд живсэн машин, техникийг гарган авах ажлыг зохион байгуулна |
|