Морин спортоор дэлхийд өрсөлдөх Монголын баг, тамирчид ОХУ-ыг зорьжээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Москва хотод болно. Энэ удаагийн тэмцээнд гурван хүний бүрэлдэхүүнтэй эрэгтэй, эмэгтэй хоёр баг ур чадвараа сорин оролцоно. Багш, дасгалжуулагч Д.Ариунболдоор ахлуулсан эрэгтэй баг 2019 оны ДАШТ-д дэд байр эзэлсэн.
Тус тэмцээний талаар Монголын багийн дасгалжуулагчаас тодруулахад "ОХУ-ын нийслэл Москва хотод жил бүр "Джигиты" буюу Морьтны ДАШТ-ийг зохион байгуулдаг. Тэмцээнд Герман, Англи, Франц, Голланд зэрэг дэлхийн олон улсын тамирчид өрсөлддөг. Монгол Улсын баг 2019 онд анх удаа очиж, мөнгө, хүрэл медаль хүртсэн. Энэ жил эмэгтэй, эрэгтэй хоёр багийн зургаан тамирчин оролцож байна. Тэмцээнийг 2021 оны наймдугаар сарын 6-8-ны өдрүүдэд болно" гэлээ.
Морин спортын тамирчид ДАШТ-д өрсөлдөнө |
|