• Өнөөдөр 2024-05-06

Япон Улсад болсон химийн олимпиадаас манай сурагчид хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ

2021-08-03,   467

               Олон Улсын хэмжээний тав дахь буюу химийн олимпиадын дүн өчигдөр гарчээ. Энэ удаагийн олимпиад Япон улсын Хигашиосака хотноо өнгөрсөн сарын 24-нөөс энэ сарын 2 хүртэл болж, 79 орны 312 сурагч оролцлоо. Химийн олимпиадаас Монгол Улсын баг хоёр мөнгө, нэг хүрэл, нэг тусгай байрын шагнал авлаа. Олон улсын хэмжээнд зохион байгуулдаг үндсэн зургаан олимпиад бий. Үүнд:
 
Математик
 
Мэдээлэл зүй
 
Хими
 
Биологи
 
Физик
 
Газар зүй гэсэн хичээлүүд багтдаг юм.
 
Энэ жилийн тухайд манай сурагчид газар зүйгээс бусад таван олимпиадад оролцож нийт хоёр алт, зургаан мөнгө, долоон хүрэл медаль авч байгаа бол дөрвөн сурагч тусгай байрт шалгарлаа. Нэг жилд дунджаар 3-5 медаль хүртдэг байсан бол энэ жил Монголын сурагчид 19 шагнал хүртэж онцгой амжилт үзүүлж байна. Цар тахалтай холбоотойгоор Улсын олимпиадуудыг цуцалж, олон улсын олимпиадын буухиаг таслахгүй байх зорилгоор сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулан сурагчдаа сонгон шалгаруулж, бэлтгэж, дасгалжуулж, шаардлагатай төсөв санхүүжилтийг шийдвэрлэж ажилласан юм.

Япон Улсад болсон химийн олимпиадаас манай сурагчид хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188