• Өнөөдөр 2024-05-06

Цамбагарав уулын цас нурж, аялагчид усанд боогджээ

2021-08-02,   1112

             Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн Шижигтын хавцал гэх газарт зугаалж явсан иргэд автомашинтайгаа усанд боогдсон тухай дуудлага Онцгой байдлын албанд долдугаар сарын 29-ний өдрийн 12:27 ирсэн байна.
  
            Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын алба хаагчид Эрдэнэбүрэн сумын чиглэлд 115 километр зам туулан очиход Цамбагарав уулын оройгоос цас нурж, нуур руу орсны улмаас ус хальсан байжээ. Улмаар Улаанбаатар хотын харьяат 12 хүн, гурван автомашинаар зорчиж яваад усанд боогдсон байсныг гурван цаг ажиллаж аюулгүй газарт гаргажээ.

Цамбагарав уулын цас нурж, аялагчид усанд боогджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188