Цар тахлын үеийн хөл хорионы дэглэмээс шалтгаалан түр хугацаагаар хойшлоод байсан Улсын аварга малчин, саальчин, тариаланч хамт олон болон Алтан төлийн эздэд шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Ёслолын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүд хүрэлцэн ирж оролцсон юм.


Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргал ёслолын үйл ажиллагааг нээж үг хэлэхдээ "Төл малаа өсгөж, аймаг орон нутгийнхаа мал аж ахуйн салбарт үнэтэй хувь нэмэр оруулан, хөдөлмөр зүтгэлээ төр засагтаа үнэлүүлж буй малчин түмэндээ халуун баяр хүргэе. Бороо хур тэгширсэн энэ сайхан жил манай аймгаас
- Улсын хошой аварга малчин өрх-нэг,
- Улсын аварга саальчин-нэг,
- Улсын аварга малчин өрх-10,
- Алтан тугалын эзэн-гурав,
- Алтан хурганы эзэн-тав,
- Алтан унаганы эзэн-нэг тодорлоо.
Батцэнгэл сумын малчин Л.Айлтгүйбаатар энэ жил дахин аварга малчнаар тодорч, Улсын хошой аварга малчин болж байгаад тусгайлан баяр хүргэе. Мөн энэ дашрамд Хотонт сумын малчин Ж.Батсайхан нь аавынхаа залгамж халаа болж, энэ жил Улсын аварга малчнаар тодорчээ. Түүний аав С.Жигмэдсорогдон гуай 1987 онд Улсын аварга малчин болж байсан юм. Ийнхүү манай аймгаас аав хүү хоёр Улсын аварга малчнаар тодорсон сайхан үйл явдал боллоо. Мөн Цэцэрлэг сумын уугуул, Улсын аварга малчин Ц.Пүрэвдоржийг дурдахгүй байхын аргагүй. 41 жил мал маллан, 2017 онд Алтан унаганы эзэн болж байсан бөгөөд энэ жил адуун сүргийн тоо толгойгоо 1054-т хүргэж, малчин түмнээ манлайлан, хөдөлмөр зүтгэлээ төр засагтаа үнэлүүлж буй танд болон танай гэр бүлд халуун баяр хүргэе" хэмээсэн юм.
УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН ӨРХ:
Батцэнгэл сумын малчин Л.Айлтгүйбаатар, гэргий Б.Энхтуяа,
УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН:
Булган сумын саальчин Б.Батцэнгэл,
УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ:
Батцэнгэл сумын малчин Б.Сүхбат, гэргий П.Оюунгэрэл
Цэцэрлэг сумын малчин Ц.Пүрэвдорж, гэргий Б.Цэрмаа
Хотонт сумын малчин Ж.Батсайхан, гэргий О.Орхонтуяа
Ихтамир сумын малчин Ж.Мөнхбат, гэргий Ж.Ундрах
Өндөр-Улаан сумын малчин Б.Дашдаржаа, гэргий С.Чулуунцэцэг
Хашаат сумын малчин Ж.Батсуурь, гэргий М.Наранцацрал
Эрдэнэмандал сумын малчин Ж.Дарханбаатар, гэргий Д.Дэлгэрнасан
Цэнхэр сумын малчин С.Бадмаагарав, гэргий Я.Оюунчимэг
Өгийнуур сумын малчин М. Отгонбат, гэргий С.Энхтуяа
Өлзийт сумын малчин Ж.Баатаржин, гэргий Б.Дуламсүрэн
АЛТАН ТУГАЛЫН ЭЗЭН:
Хотонт сумын малчин О.Батбилэг
Эрдэнэмандал сумын малчин Ж.Батсайхан
Чулуут сумын малчин А.Гантулга
АЛТАН ХУРГАНЫ ЭЗЭН:
Хашаат сумын малчин С.Энхбат
Цэцэрлэг сумын малчин П.Эрдэнэбаатар
Хашаат сумын малчин М.Бат-Эрдэнэ
Батцэнгэл сумын малчин Ч.Гонгорсүрэн
Батцэнгэл сумын малчин Д.Лхагваа
АЛТАН УНАГАНЫ ЭЗЭН:
Төвшрүүлэх сумын малчин С.Мэндсайхан
| Архангай аймгийн улсын аварга малчид тодорлоо |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |