• Өнөөдөр 2025-06-19

“Шарын гол” уурхай БНХАУ руу галт тэргээр нүүрс экспортолж эхэллээ

2021-08-02,   714

          “Шарын гол” уурхайгаас БНХАУ руу нүүрс экспортлох галт тэрэгний анхны цуваа өнөөдөр хөдөлжээ. Тус уурхай эрчим хүчний нүүрс экспортлох гэрээ байгуулан, өнгөрсөн ням гаригт эхний ачилтаа хийсэн байна. Сайн чанарын, 4500 ккал-аас дээш илчлэгтэй нүүрс нийлүүлдэг “Шарын гол” ХК 2020 онд улс, орон нутгийн төсөвт 3.9 тэрбум төгрөгийн татвар төлжээ. Шарын голын уурхай нөөцөө шинэчлэн тогтоож, дахин 100 жил баталгаатай ажиллах болсноо өнгөрсөн хоёрдугаар сард мэдээлсэн юм.
 
            Мөн тус уурхай тоног төхөөрөмжөө шинэчлэн, цоо шинэ дөрвөн ширхэг XEMC үйлдвэрийн өөрөө буулгагч, Хитачи EX1900E-6LD шууд утгуурт цахилгаан эксковатор, XEMC SF32001D авто самосвалуудыг түрээсээр худалдан авчээ. 

“Шарын гол” уурхай БНХАУ руу галт тэргээр нүүрс экспортолж эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188