• Өнөөдөр 2025-04-24

Туул голд хог хаяж байгаа болон усны түвшин хянах камер байршуулжээ

2021-08-02,   462

          НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн саналын дагуу дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн санхүүжилтээр  “Хөх морьт ВМ” групптэй хамтран Туулын гүүрний орчимд зарлан мэдээллийн дуут дохио бүхий хяналтын камерыг байршуулжээ.

Тус камер нь шөнийн тусгалтай, 360 градус эргэдэг, зарлан мэдээллийн дуут дохио бүхий шийдэлтэй. Зориулалтын бус газарт хог хаяж байгаа эсэх болон гол, үер усны аюулын түвшин давхар хянах зорилготой юм гэж Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ. 


Туул голд хог хаяж байгаа болон усны түвшин хянах камер байршуулжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188