Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн Бор хошуу гэдэг газар Туул голын эрэг дагуу зургаан хүн зугаалж байснаас нэг хүүхэд живжээ. Тус дуудлагыг өнгөрсөн сарын 29-ны өдөр Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн Өгөөмөр багийн Бетон гүүрээс Улаан-Үзүүр гэдэг газар хүртэл 13 км-т завиар, голын эрэг дагуу таван км-т автомашинаар, дөрвөн метрийн гүнд долоон удаа шумбалт хийж Н, есөн настай, эмэгтэйг эрэн хайх ажиллагааг 14:39 цагаас эхлэн зохион байгуулжээ.
Дархан-Уул аймгийн Дархан сумын хоёрдугаар багийн Ширээ нуруу гэдэг газар хиймэл нуурын эрэг дагуу зургаан хүн зугаалж байснаас нэг хүн живжээ. Тус дуудлагыг өнгөрсөн сарын 29-ны өдөрд 23:40 цагт хүлээн авсан байна. Аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид дөрвөн км зам туулан 23:43 цагт очиход тус сумын харьяат иргэн иргэн О, 25 настай, эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хиймэл нууранд живсэн тул эрэн хайх ажиллагааг дахин үргэлжлүүлсэн байна.
Увс аймгийн Өмнөговь сумын Орлого багийн Сэрүүний хаг гэдэг газар долдугаар сарын 29-ны өдөр 22:00 цагт Сэрүүний нуур руу суудлын автомашин орж живжээ. Тус дуудлагыг маргааш өдөр нь 03:10 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын дөрвөн алба хаагч 110 км зам туулан 04:00 цагт очиход нийслэлийн Хан-Уул дүүргийн есдүгээр хорооны харьяат иргэн Л, 41 настай, эрэгтэй нь тус нуурын эргээс баруун хойд зүгт зургаа орчим км-т зусаж байгаа аавындаа амралтаараа очсон байхдаа согтууруулах ундаа хэрэглэж нуурын усанд “Мазда” загварын суудлын автомашинтайгаа живсэн байсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.
| УСНЫ ОСОЛ: Усанд живсэн хоёр иргэний цогцсыг эрэн хайж байна |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |