• Өнөөдөр 2025-04-24

Нүхэн жорлонд унасан 75 настай иргэнийг эсэн мэнд гаргажээ

2021-08-01,   355

        Өчигдөр нийслэлд болон орон нутагт нүхэн жорлонд унасан хоёр иргэнийг эсэн мэнд гаргасан талаар Онцгой байдлын газраас мэдээллээ.
 
         Тодруулбал, “Нийслэлийн Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд байх нүхэн жорлонд хүн унасан байна” гэсэн дуудлагыг Онцгой байдлын газар өчигдөр 14:38 цагт хүлээн авчээ.
Нийслэлийн аврах ангийн алба хаагчид есөн километр замыг туулан 14:52 цагт очиж, 75 настай, эрэгтэйг 2.5 метрийн гүнтэй жорлонд унасан байсныг гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн нийслэлийн Яаралтай түргэн тусламжын төвд хүлээлгэн өгсөн байна.

Нүхэн жорлонд унасан 75 настай иргэнийг эсэн мэнд гаргажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188