Энэ намраас эхлэн хүнсний улаанбуудайг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан арилжихаар бэлтгэл ажлуудыг зохион байгуулж байна. Бэлтгэл ажлын хүрээнд 13 аймгийн 120 гаруй тариалан эрхлэгч, гурил үйлдвэрлэгч болон мэргэшсэн брокерууд, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн удирдлагууд зэрэг арилжаанд оролцогч талуудтай уулзалт зохион байгуулаад байна.
Өнгөрсөн бямба гаригт Улаанбаатар хотод Хөдөө аж ахуйн биржээс Дорнод аймгийн тариалан эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулж, биржээр улаанбуудайг хэрхэн арилжих, үүний давуу сул тал, үр өгөөжийн талаар нэгдсэн мэдээлэл өгч, харилцан санал солилцлоо.
Уулзалтад оролцсон тариаланчид биржээр улаанбуудай арилжих ажлыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд зөвхөн дотоодод гэлтгүй экспортын чиглэлд хамтран ажиллах нь илүү үр дүнтэй болохыг онцолж байлаа.
“Нью Ариг Ус” ХХК-ийн нягтлан бодогч Г.Ундрах “Хүнсний улаанбуудай нь стратегийн хүнс гэдэг утгаараа дотоодынхоо /Дорнод аймаг/ хэрэгцээг хангаад үлдсэнийг нь экспортод гаргах боломжийг нээж өгвөл зүгээр байна. Газар тариалан өөрөө цаг хугацаатай уралддаг салбар учир энэ ажлыг аль болох хурдтай зохион байгуулахгүй хэрэгтэй. Ер нь бид биржийг дэмжиж байгаа. Бирж нь бидний эрх ашгийн төлөө дугарах ганц газар болчихоод байна. Бирж үнэхээр бидний төлөө ажиллаж явж чадвал хаа хаанаа хэрэгтэй байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
Дорнод бүсийн тариаланчдын холбооны тэргүүн Б.Галхүү “Өнөөдрийн уулзалтад ирээд санал бодлоо солилцож байхад бид өөрсдөө хичээх хэрэгтэй юм шиг санагдлаа. Бид хичээх ёстой. Бирж гэдэг зүйлийг зөв явуулах нь зүйтэй гэж хувь хүнийхээ хувьд бодож байна. Үүн дотроо алслагдсан аймгууд руу чиглэсэн ямар бодлого хэрэгжүүлэх талаар тодорхой болгох нь чухал. Брокерууд бид нар шиг өөрөөр хэлбэл, улаанбуудайг чанарыг нь муудуулахгүй үнэтэй зарахыг хичээж чадах болов уу, биднээс илүү хичээх боломжууд юу байна гэдгийг илүү сайн харах ёстой байх. Мөн алслагдсан аймгууд хоршоо хэлбэрийн зохион байгуулалтад ороод явах хэрэгтэй юм байна.
Дорнод аймагт 20 гаруй аж ахуйн нэгж байдгаас 10 гаруй нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж, 80 гаруй мянган га-д тариалалт хийдэг. Энэ жил бид 60 мянган тонн улаанбуудай хурааж авна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Дотоодын гурилын үйлдвэр болох Дорнод гурил компани хамгийн ихдээ 10 мянган тонныг авлаа гэж бодвол манай аймагт 50 гаруй мянган тонн улаанбуудайн илүүдэл гарна. Дотоодын зах зээлээ хангаад үлдсэн 50 гаруй мянган тонн буудайг яах вэ гэдэг асуудал үүснэ. 1000 гаруй километр газар тээвэрлээд Улаанбаатарт худалдана гэвэл өндөр зардал гарна. Тариаланчид үүн дээр тодорхой хэмжээний алдагдал хүлээнэ. Тэгэхээр миний байр суурь бол энэ 50 гаруй мянган тонн улаанбуудайг 35-60 километр зайтай Хятадын зах зээл рүү экспортод гаргачихмаар байгаа юм. Ингэх нь хамгийн зөв шийдэл. Бидэнд экспорт хийх зөвшөөрөл өгчихвөл улс хожно, учир нь бид урамшуулал гэж авахгүй. Үүгээрээ улсад ашигтай. Тариаланчид тонн тутамд 150-200 мянган төгрөгийн тээврийн зардал төлөхгүй учраас ашигтай ажиллана. Энэ хэрээр техник тоног төхөөрөмжийн шинэчлэлтээ бүрэн хийх боломжтой. Тиймээс бидний зүгээс гол хүсэж байгаа зүйл бол бирж зөвхөн дотоодын арилжаанд оролцохоос гадна бидэнтэй хамтраад экспортын чиглэлд ажиллах хэрэгтэй. Бирж ч гэсэн үүнээс тодорхой хэмжээний хувь авч болно шүү дээ. Ингэж хамтдаа хөгжвөл илүү үр дүнтэй" гэсэн юм.
| Дорнодын тариаланчид биржээр улаанбуудай арилжихыг дэмжиж байна |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |