Булган аймагт хүн амины ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, тус аймгийн Булган суманд оршин суух эрэгтэйг Г гэгч нь хүн хөнөөж, хэргийн газраас зугтжээ. Тус аймгийн цагдаагийн газрын алба хаагчид Эрдэнэт-Булган чиглэлд зорчиж байгаа автомашиныг зогсоож, шалгалт явуулж, өнөөдөр сэжигтэнг баривчилсан байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Хорих ангиас суллагдаад удаагүй байсан Г нь хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эрэгтэйг хөнөөж, хэргийн газраас зугтаасан юм байна лээ. Эл хэрэг өчигдөр аймгийн төвд гарч, цагдаа нар гэмт хэрэгтэнг 24 цаг хайж, өнөөдөр баривчилсан. Хүн амины хэрэг үйлдсэн гэх Г-г Булган сумын нэгдүгээр багт айлд орогнож байхад нь баривчилсан гэсэн. Хэрэг чухам юунаас болж гарсныг мэдэхгүй. Өс хонзогийн сэдэлтэй байж магад” гэлээ. Бид энэ талаар эргэн мэдээллэх болно.
Өршөөлөөр суллагдсан Г гэгч нь хүний амь хөнөөгөөд, хэргийн газраас зугтжээ |
|