Боловсрол, шинжлэх ухааны сайдын энэ оны долдугаар сарын 22-ны өдрийн “Сэтгэл зүйч ажиллуулах бэлтгэх ажлыг хангах тухай” А/266 дугаар тушаалаар ерөнхий боловсролын лаборатори сургууль, олон улсын хөтөлбөртэй сургуулиудад сэтгэл зүйч ажиллуулах, сэтгэл зүйчийг мэргэшүүлэх сургалтад хамруулахаар шийдвэрлэсэн.
Иймд дараах аймаг, дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад “Сургуулийн сэтгэл зүйч”-ээр мэргэшиж, тогтвортой ажиллах хүсэлтэй, сэтгэл судлалын үндсэн мэргэжилтэй сэтгэл зүйчдийг өнөөдрөөс ирэх сарын 4-ний өдөр хүртэл бүртгүүлэхийг урьж байна. Үүнд:
1. Архангай аймгийн ерөнхий боловсролын лаборатори “Хүмүүн” I сургууль
2. Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургууль
3. Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургууль
4. Баянхонгор аймгийн ерөнхий боловсролын лаборатори “Номуун далай” цогцолбор сургууль
5. Говь-Алтай аймгийн ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургууль
6. Говь-Сүмбэр аймгийн ерөнхий боловсролын лаборатори 5 дугаар сургууль
7. Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын лаборатори “Оюуны ирээдүй” цогцолбор сургууль
8. Дорноговь аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургууль
9. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын лаборатори сургууль
10. Дорнод аймгийн ерөнхий боловсролын лаборатори “Хан-Уул” цогцолбор сургууль
11. Дундговь аймгийн ерөнхий боловсролын лаборатори “Эрдмийн далай” цогцолбор сургууль
12. Завхан аймгийн ерөнхий боловсролын лаборатори “Чандмань эрдэнэ” цогцолбор сургууль
13. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургууль
14. Орхон аймгийн ерөнхий боловсролын лаборатори 8 дугаар сургууль
15. Өвөрхангай аймгийн ерөнхий боловсролын лаборатори “Мэргэд” сургууль
16. Өмнөговь аймгийн ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургууль
17. Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургууль
18. Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын лаборатори 4 дүгээр сургууль
19. Төв аймгийн ерөнхий боловсролын лаборатори “Хүмүүн” цогцолбор сургууль
20. Ховд аймгийн ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургууль
21. Хэнтий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургууль
22. Увс аймгийн ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургууль
23. Нийслэлийн Багануур дүүргийн ерөнхий боловсролын лаборатори “Боловсрол” цогцолбор сургууль
24. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 20 дугаар сургууль /БГД/
25. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 93 дугаар сургууль /БГД/
26. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 141 дүгээр сургууль /БГД/
27. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори Монгени сургууль /БГД/
28. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори “Шинэ эрин” сургууль /БГД/
29. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори “Монгол тэмүүлэл” сургууль /БЗД/
30. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 33 дугаар сургууль /БЗД/
31. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 14 дүгээр сургууль /БЗД/
32. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 44 дүгээр сургууль /БЗД/
33. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 142 дугаар сургууль /БЗД/
34. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 119 дүгээр сургууль /Налайх/
35. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 45 дугаар сургууль /СБД/
36. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 71 дүгээр сургууль /СБД/
37. Нийслэлийн ерөнхий боловсролын Өсвөрийн зохион бүтээгчдийн ахлах сургууль /СБД/
38. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 12 дугаар сургууль /СХД/
39. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 151 дүгээр сургууль /СХД/
40. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори “Ирээдүй” цогцолбор сургууль /СХД/
41. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 115 дугаар сургууль /ХУД/
42. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 23 дугаар сургууль /ЧД/
Сонирхсон сэтгэл зүйчид дараах материалыг [email protected] цахим хаягаар /нэг PDF файл болгосон байна/ дээр дурдсан хугацаанд ирүүлнэ үү. Үүнд:
· Иргэний үнэмлэхийн хуулбар;
· Төрийн албан хаагчийн анкет;
· Өргөдөл /аль аймаг, дүүргийн ерөнхий боловсролын сургуульд ажиллах хүсэлтэй тухайгаа тодорхой бичих/;
· Сэтгэл судлалаар төгссөн бакалаврын болон түүнээс дээших зэргийн дипломын хуулбар;
· Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх бичиг баримтын хуулбар;
· Эсээ /сургуулийн сэтгэл зүйчээр мэргэшиж ерөнхий боловсролын сургуульд ямар хугацаагаар, яагаад ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн 2-оос илүүгүй А4 хуудсанд багтаан бичих/
Сонгон шалгаруулалтыг Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2 үе шаттайгаар зохион байгуулна.
· I шатны шалгаруулалт: Сэтгэл зүйчдийн ирүүлсэн бичиг баримтын бүрдэл, түүний үнэн зөв эсэхийг нягталж, өргөдөл, эсээтэй танилцана.
· II шатны шалгаруулалт: I шатны шалгаруулалтад бичиг баримтын шаардлага хангасан сэтгэл зүйчдийг хоёр дахь шатанд ярилцлагад урьж эцсийн шалгаруулалтыг хийнэ.
Хоёр шатны шалгаруулалтаас нийлбэр дүнгээр 60 буюу түүнээс дээш үнэлгээ авсан сэтгэл зүйчдээс дээрх ерөнхий боловсролын сургуулиуд сонгож, ажлын байраар хангана.
Шалгаруулалтын дүнг тухайн иргэний цахим хаягаар хариу мэдэгдэж, сургуулийн сэтгэл зүйчийн мэргэшүүлэх сургалтад хамруулна.
Жич: Ерөнхий боловсролын лаборатори сургууль нь “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн түшиц сургуулиудад ажиллах сэтгэл зүйчийн сонгон шалгаруулалтад тэнцэж, нөөцөд бүртгэгдсэн сэтгэл зүйчдээс сонгон ажлын байраар хангахаар шийдвэрлэсэн тохиолдолд тухайн сургуульд сэтгэл зүйчийн сонгон шалгаруулалт явуулахгүй болно. Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл 99996564 утсаар холбогдоорой.
| Ерөнхий боловсролын сургуульд ажиллах сэтгэл зүйчдийн сонгон шалгаруулалт зарлалаа |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |