Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг Катар-Монголын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хорооны дарга, хурандаа Набел Сороур, мөн хорооны дарга асан бригадын генерал Мохаммед Хассан Ал Тавади нарыг хүлээн авч уулзжээ.
Тэдгээрээс Катар Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Ганим Бин Шахин Ал-Ганим 2018, Ахмед Бин Мохаммедийн цэргийн коллежийн захирал, хошууч генерал Фахад Мубарак Аль-Хаяарины мөн онд, Тусгай хүчний командлалын штабын дарга, хурандаа Мохаммед Нажэа Алхабаби тэргүүтэй төлөөлөгчдийн 2019 онд хийсэн албан ёсны айлчлалыг амжилттай зохион байгуулсан. Эдгээр айлчлалын үр дүнд Катар улсад явагдаж буй тусгай хүчний сургалтад Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид оролцож байгааг дурдав.
Мөн манай улсад зохион байгуулагддаг “Хааны эрэлд” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагад Катар Улсын Зэвсэгт хүчний 2-3 цэргийн алба хаагчийг 2008 оноос хойш жил бүр тогтмол оролцуулж байсан. Салааны бүрэлдэхүүнээр “Хааны эрэлд-2018” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагад оролцсон, тэрхүү түүхэн цаг үетэй давхцан Катар Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга албан ёсны айлчлал хийж байсныг нь онцолсон юм.

Цар тахлын нөхцөл байдал нь бидэнд олон сорилтыг бий болгож байгаа ч хоёр улсын Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг тасралтгүй хөгжүүлэх олон арга, хэлбэр байгаагийн дотор цахим орчин, техник, технологийн дэвшил чухал болохыг тодотголоо.
Уулзалтын төгсгөлд Монгол Улс болон Катар Улсын Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд бригадын генерал Мохаммед Хассан Ал Тавадигийн оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, Монгол Улсын Зэвсэгт хүчний 100 жилийн ойн медалиар шагнасныг нь гардуулан өгч, баяр хүргэв.
Катар-Монголын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хорооны дарга, хурандаа Набел Сороурын ажилд амжилт хүссэний зэрэгцээ хоёр улсын Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.
Энэхүү уулзалтад Монгол Улсын Батлан хамгаалах яамны ГХАГ-ын дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ, Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлагч, бригадын генерал Б.Баатар, Цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Н.Нямжаргал, Ажиллагааны удирдлагын газрын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Т.Буянбат нар байлцав.
Сонирхуулахад, Монгол Улс Катар улстай анх 1998 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр албан ёсны дипломат харилцаа тогтоосон бөгөөд тус хоёр орны Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга нар “Монгол Улсын Зэвсэгт хүчин, Катар Улсын Зэвсэгт хүчин хоорондын хамтын ажиллагааны гэрээ”-нд 2007 онд Катар Улсад гарын үсэг зурснаас хойш 14 жилийн хугацаанд тасралтгүй хамтран ажиллаж байгаа юм.
| Катар, Монголын зэвсэгт хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |