• Өнөөдөр 2024-04-19

Л.ЭНХСАЙХАН: Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг цахимаар болон танхимаар хослуулан хичээллүүлэхээр төлөвлөж байна

2021-07-30,   395

             Эрүүл мэндийн яам болон Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран есдүгээр сарын 1-нд эхлэх хичээл, сургалтын үйл ажиллагаанд мөрдөх заавар, зөвлөмжийг боловсруулж эхэлжээ. Энэ тухай Эрүүл мэндийн яамны Газрын дарга Л.Энхсайхан “Коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаагүй буюу 12-оос доош насны хүүхдүүдийг хичээлд оруулах эсэх асуудал бий.
 
         Эрүүл мэндийн яамны зүгээс Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран есдүгээр сарын 1-нд хичээл эхлэхэд мөрдөх заавар зөвлөмж, удирдамжийг боловсруулж байна. Ингэснээр сургуулийн багш, эмч, нийгмийн ажилтнуудад сургалт явуулж, удирдамжийг өгнө. Цахимаар болон танхимаар гэж хослуулан хичээллүүлэх хувилбар бий.
 
            Тодруулбал, 40 хүүхэдтэй ангийн 20 нь нэг долоо хоногт цахимаар, үлдсэн нь танхимаар гэх маягаар ээлжлэн хичээллүүлэх хувилбар юм. Хүүхэд хичээлээс нэг жил өнжихөд боловсрол, ирээдүйн орлогоос эхлээд олон зүйлд нөлөөлөх магадлалтай тул бид аль болох хичээл, сургуулийг эхлүүлэх гарц олохын тулд хамтран ажиллаж байна” гэлээ.

Л.ЭНХСАЙХАН: Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг цахимаар болон танхимаар хослуулан хичээллүүлэхээр төлөвлөж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188