• Өнөөдөр 2024-04-19

Улаандавааны овооны хадгийг буулгаж, цэвэрлэлээ

2021-07-30,   462

                Энэ сарын 22-ны өдөр Улаанбаатар хотоос Увс аймаг руу аяллаар явсан “Тольт Очир” цахим хаягтай хэсэг хүмүүс Сагил сумын нутагт орших Улаандавааны овооны хадгийг буулгаж, хогын савны эргэн тойронд бөөгнүүлэн орхисон байна. Үүнийг нь Сагил сумын Засаг даргын тамгын газраас ажлын хэсэг гарч ачиж, орчныг нь цэвэрлэжээ. Тус сумын Засаг даргын тамгын газраас өмнө нь хоёр удаа ажлын хэсэг гарч, Улаандавааны замын хог хаягдлыг цэвэрлэн, ачиж, зайлуулжээ. Сүүлийн жилүүдэд дотоодын жуулчид Увс аймгийг зорин аялах нь элбэгшсэн бөгөөд Үүрэг нуур, Улаандавааг зорьдог байна. 

Улаандавааны овооны хадгийг буулгаж, цэвэрлэлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188