• Өнөөдөр 2024-04-26

Нийтийн тээврийн үйлчилгээнд зориулж 500-600 автобус авахаар төлөвлөжээ

2021-07-30,   330

           Улаанбаатар хотын нийтийн тээврийг хүртээмжтэй болгохоор ирэх жилүүдэд 500-600 автобус авахаар төлөвлөөд байна. Нийслэлийн өмчийн хоёр, хувийн хэвшлийн 17 аж ахуй нэгж, байгууллагын 98 чиглэлийн 960 автобус, троллейбус өдгөө үйлчилгээнд явж байгаа. Энэ онд нийт 106 автобусыг улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр худалдан авахаар төлөвлөснөөс эхний ээлжийн 30 автобусыг үйлчилгээнд гаргажээ. Үлдсэн автобусыг энэ ондоо багтаан шинэчлэхийг зорьж байгааг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс мэдээлэв.
 
          Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг багасгах нэгдсэн төсөл, хөтөлбөрт Авто замын сүлжээг шинэчлэх тухай орсон. Замын түгжрэлд шууд нөлөөлөх 223 км авто замыг ирэх гурван жилд барих төлөвлөгөөний дагуу шинэ тойрог замын 33 км, гол ба туслах замын 28.8 км замын зураг төслийг баталжээ.
 
          Үлдсэн замаас 106.5 км-ын зураг төслийг энэ ондоо багтааж дуусгаснаар 2022 оноос авто замын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, барилга угсралтыг гүйцэтгэх аж. Харин авто замын түгжрэлд нөлөөлөх шинэчлэлийн хүрээнд үлдсэн 54.8 км замын зураг төслийг Дэлхийн банкны зээлээр хэрэгжүүлэхээр хуваарилалтыг хийжээ. 

Нийтийн тээврийн үйлчилгээнд зориулж 500-600 автобус авахаар төлөвлөжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188