• Өнөөдөр 2024-03-29

Цамбагарав уулын цас нурж, 12 иргэн усанд боогджээ

2021-07-30,   1510

        Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн Шижигтын хавцал гэдэг газар иргэд автомашинтайгаа усанд боогджээ. Энэ тухай дуудлагыг өчигдөр 12:27 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна. 
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Эрдэнэбүрэн сумын чиглэлд 12:30 цагт явсан бөгөөд 115 км зам туулан 15:00 цагт очиход Улаанбаатар хотын харьяат 12 хүн үүнээс тав нь хүүхэд, гурван автомашинтай энэ сарын 27-ны өдөр Шижигтын хавцал-д очиж зугаалж байхад Цамбагарав уулын оройгоос цас нурж, Долоон  нуур луу орсны улмаас Долоон нуурын ус хальж, усанд боогдсон байсныг гурван цаг ажиллаж, аюулгүй газарт гаргасан байна.
 

Цамбагарав уулын цас нурж, 12 иргэн усанд боогджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188