“Богд вилла” хотхон төслийн туслан гүйцэтгэгч гэх "Шинэ өнгө төрх ХХК нь Рояаль Хаус Констракшн ХХК-ийн захиалан бариулсан Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Яармагт байрлах “Богд вилла” хотхоны 2-3 өрөө орон сууцыг ажлын гүйцэтгэлд бартераар авч, түүнийгээ А болон Э нарт худалдах санал тавьжээ.
Улмаар 2019-2020 онуудад тус иргэдээс их хэмжээний мөнгийг өөртөө шилжүүлэн авсан байна. Ийнхүү иргэдийн мөнгийг шилжүүлэн авахдаа “Шинэ өнгө төрх” ХХК-ийн дансаар авах боломжгүй байгаа гэх зэрэг шалтаг хэлж захирал гэгч Д.Бат-Оюун өөрийн хувийн дансаар шилжүүлэн авсан аж. Гэвч анх гэрээ байгуулсан цагаас өнөөдрийг хүртэлх хоёр жилийн хугацаанд тус иргэдэд орон сууцыг нь өгөөгүй, эд хөрөнгө, бие, сэтгэл санааны ноцтой хохирол учруулсаар байгаа гэнэ.
Үүгээр зогсохгүй “Шинэ өнгө төрх” ХХК-ийн захирал Д.Бат-Оюун төлбөр мөнгөө нэхэмжлэн очсон хөхүүл хүүхэдтэй, нялх биетэй эмэгтэйг зодож, ажлынхаа өрөөнд гаднаас нь түгжин хориод явсан зэрэг үйлдэл гаргасан байна.
Хохирогч иргэдийн зүгээс Цагдаагийн ерөнхий газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг төрийн эрх бүхий хууль хяналтын байгууллагуудад үе шаттайгаар хандаж, хуулийн дагуу эрхээ хамгаалахаар нэгдээд байгаа бөгөөд “Шинэ өнгө төрх” ХХК-аас бартераар орон сууц авахаар тохиролцож эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохирсон иргэд байвал эрх ашгаа хуулийн хүрээнд хамгаалахад хамтран оролцож, нэгдэх боломжтойг дурдсан юм.
| “ШИНЭ ӨНГӨ ТӨРХ” ХХК-ийн захирал Д.Бат-Оюун төлбөр мөнгөө нэхэмжлэн очсон хөхүүл хүүхэдтэй эмэгтэйн биед халдаж, ажлынхаа өрөөнд цоожлон хорьжээ |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |