• Өнөөдөр 2024-05-07

Ц.ЭРДЭНЭБАЯР: ОХУ манай улсад шатахуун нийлүүлэхээ зогсоосон

2021-07-29,   1930

               ОХУ-д бензиний үнэ их хэмжээгээр өссөн тул тус улсын Засгийн газар АИ-95, АИ-98 авто бензиний экспортыг есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл зогсоосон. Үүнтэй холбоотойгоор манай улсын импортлогчид алдагдал хүлээж байгаа учраас ажил хаях, тэмцэл хийх асуудал яригдаж эхэлсэн. Уг асуудлаар АМГТГ-ын Дэд дарга Ц.Эрдэнэбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар аль нэг шатахуун түгээх газарт бензин тасарсан асуудал байхгүй. Харин хязгаарлалт хийж, 30 литрээс илүүг олгохгүй байх зэрэг асуудал зарим шатахуун түгээх газарт гарсан. Бид тухайн үед нь зохицуулалт хийж ажилласан.  
 
              Шатахуун импортлогчид алдагдал хүлээж байгаа нь үнэн. Одоогийн байдлаар импортлогчдын зүгээс жагсаал цуглаан хийхээ албан ёсоор мэдэгдсэн зүйл байхгүй. Төр засгийн зүгээс аж ахуйн нэгжийн үнийг тогтоох боломж байхгүй. Харин гадаад зах зээл дэх үнийг судалж, дотоодын үнийн нөхцөлтэй уялдуулан үзэх боломжтой. Бид үүний дагуу ажлаа хийж байгаа. ОХУ-ын Эрчим хүчний яамнаас зарим бараа бүтээгдэхүүндээ хориг тавьж байна. Тухайлбал, ОХУ арав гаруй улсад шатахуун нийлүүлдэг бөгөөд зарим улсад нийлүүлэлтээ зогсоосны тоонд манай улс багтжээ. Бид нөөцийн хомсдол үүсгэхгүйн тулд БНХАУ-аас шатахуун авах тухай хэлэлцэж байна. Манай улс БНХАУ-аас жилдээ 60 мянга гаруй тонн газрын тос авдаг. Үнийн хувьд БНХАУ, ОХУ-ын бүтээгдэхүүний үнэд хол зөрүү байхгүй” гэлээ.
 
Ташрамд дурдахад, Манай улсад ердөө 30 хоногийн шатахууны нөөцтэй байгаа гэнэ.  
 

Ц.ЭРДЭНЭБАЯР: ОХУ манай улсад шатахуун нийлүүлэхээ зогсоосон
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-01 22:20:51
    Зочин: МАН 26 жил төр барихдаа ганц нeфьт боловсруулах үйлдвэр барьчихгүй арай дэндүү шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-30 00:07:15
    Анг: Угаасаа 30 хоногоос илүү нөөцлөх сав байхгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-29 21:05:41
    Ө: За Хүүк минь нефтийн үйлдвэрээл гялалзуулийдаа. Үнэтэй ч гэсэн өөрийн үйлдвэртэй байхад гал алдахгүй шүү
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188