Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикавагийн Монгол Улсад ажиллах хугацаа дуусгавар болж байгаатай холбодуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр ХНХ-ын сайд А.Ариунзаяа залуучууд, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх зэрэг олон чиглэлээр өргөн хүрээнд хамтран ажиллаж байгаад Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикавад талархал илэрхийллээ.
Мөн Каори Ишикаваг наймдугаар сарын 12-ны өдөр цахимаар зохион байгуулах “Олон улсын залуучуудын өдөр”-ийн нээлтийн арга хэмжээнд оролцохыг урьсан бөгөөд урилгыг хүлээн авчээ. Хатагтай Каори Ишикава хамтын ажиллагаанд талархаж, цаашид ч илүү өргөн хүрээнд хамтын ажиллагаа өргөжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Уулзалтын төгсгөлд ХНХ-ын сайд А.Ариунзаяа хатагтай Каори Ишикавагийн хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэрт нь талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.
НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикаваг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд хүлээн авч уулзлаа |
|