• Өнөөдөр 2024-05-02

Баруун аймгийн нутгаар наймдугаар сард хуурай, гандуу байна

2021-07-29,   301

           Баруун аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур тухайн хугацаанд нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөв ажиглагджээ. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 3-5 хэмээр сэрүүцнэ. Харин нэгдүгээр арав хоногийн дунд болон хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 27-31 хэм хүрч хална. Сарын нийлбэр хур тунадас олон жилийн дунджаас бага байна.
 
          Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Тухайн сард агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хур тунадас бага байх төлөвтэй байгаа нь хуурай гандуу байх нөхцөл бүрдэх, мөн гуравдугаар арав хоногийн эхээр сэрүүцэж, хөрсөн дээр цочир хүйтрэлт ажиглагдаж болзошгүйг анхааруулж байна.

Баруун аймгийн нутгаар наймдугаар сард хуурай, гандуу байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188