Дорнод аймгийн Чулуунхороот сумын Галуут багийн Арлын-Ухаа гэх газар найман хүн зугаалж явснаас нэг хүн Улз голын усанд живсэн тухай мэдээллийг тус сумын Онцгой байдлын газар долдугаар сарын 28-ны өдрийн 09:20 цагт хүлээж авчээ. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 10:35 цагт тус сумын харьяат иргэн 32 настай, эмэгтэй Ч гэгчийн цогцсыг осолдсон газраас урд зүгт, нэг километрийн зайд Улз голын усны мандалд хөвж байсныг олж, сумын Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.
Улз голын усанд живсэн эмэгтэйн цогцсыг олжээ |
|
2025-05-17 15:34:53
2025-05-17 14:35:17
2025-05-17 13:14:30
2025-05-17 11:47:23
2025-05-17 11:34:11
2025-05-17 09:43:40
2025-05-17 09:33:25
2025-05-17 09:17:29
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |