Монголын ард түмний очих дуртай байгалийн үзэсгэлэнт газруудын нэг бол Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт орших “Амарбаясгалант” хийд билээ. Тус хийдийн хамт олон сүүлийн жилүүдэд сүсэгтэн олныхоо хандив, дэмжлэгээр хийдийн дугануудыг үе шаттайгаар засварлах ажлыг хийж байгаа аж.
Тус хийдийн Цогчин дуганы гадаад үзэмж он цагийн уртад дээврийн ваар, модон хийцүүд, өнгө будаг нь элэгдэн муудаж байгааг засаж байна. 2021-2022 онд хийдийн гол хурлын дуган “Цогчин дуган”-ны засварын ажлыг хийхээр өнгөрсөн зургадугаар сараас эхлүүлжээ. Уг дуганыг 1980-аад онд Монгол-Японы хамтарсан инженерүүдийн удирдлага доор Вьетнам урчууд сэргээн засварласан байна. Мөн 992 онд Гүрү Дэва рэнбүүчи өөрийн хөрөнгөөр өнгө будгийг нь сэргээн засварласан аж. Хосгүй ур хийц загвартай тус дуганыг сэргээн засварлах үйлст сүсэгтэн олон өглөгийн гараа сунгаж, сэргээн засварлах их ажилд гүн туслалцаа үзүүлж, хичээнгүйлэн зүтгэж байгаа аж. Энэхүү ажилд сэтгэлийн хандив өгөх хүмүүс “Амарбаясгалант хийд”-ийн Хаан банкны 50491325 71 дансанд өгөх буюу 99940258 дугаарын утсаар холбогдох боломжтой аж. Хандив өгч буй иргэд өөрсдийн нэр, ам бүлийн тоо, утасны дугаараа үлдээхийг хийдийн захиргаанаас мэдэгдсэн. Тус хийдийн хувьд нэг ч хадаас ороогүй, уран хийцтэй, бүгд эвийн углуургаар хийгдсэн гэдгээрээ онцлогтой байдаг.
| “Амарбаясгалант” хийдийн цогчин дуганыг засварлаж байна |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |