• Өнөөдөр 2025-06-19

Наранбулаг чиглэлийн зам үерт автаж, эвдэрчээ

2021-07-28,   453

           Увс аймгийн Наранбулаг сумаас аймгийн төвийн чиглэлд 12 км зайд засмал зам үерт автан эвдэрчээ. Тодруулбал, 50 метр зайд засмал замын өргөний гуравны нэг нь үерт автаж, автомашинтай зорчиход хүндрэлтэй болсон байна. Энэхүү зам нь хот хоорондын зам тул жолооч нарыг болгоомжтой зорчихыг холбогдох байгууллагуудаас анхааруулж байна. Зам засварын ажил маргааш эхэлж, 14 хоног үргэлжлэх бөгөөд “Увс АЗЗА” компани гүйцэтгэх аж.


Наранбулаг чиглэлийн зам үерт автаж, эвдэрчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188