Голомт банк нь Монгол Улсын жижиг, дунд бизнесийг дэмжих, хөгжүүлэх зорилгынхоо хүрээнд АНУ-ын Засгийн газрын Олон улсын хөгжлийн санхүүгийн корпорац (DFC)- ийн баталгаатайгаар найман жилийн хугацаатай зээлийн гэрээг ВорлдБизнес Капитал (WBC)- тай 2017 онд байгуулсан билээ. Тэгвэл дэлхий дахин Ковид-19 цар таxлын хүнд хэцүү нөxцөлд байгаа энэ үед Голомт банк нь ВорлдБизнес Капиталтай хоёр дахь удаагийн дөрвөн жилийн хугацаатай зээлийн гэрээг 2021 оны зургадугаар сарын 30-ны өдөр амжилттай байгууллаа.
Энэхүү гэрээг хийснээр Голомт банк нь олон улсын жишгээр жижиг, дунд бизнесийн тодорхойлолтод багтах аж ахуй нэгжүүд, бизнес эрхлэгчид болон харилцагч нартаа дэмжлэг үзүүлэх тэр дундаа хөдөө аж ахуйн салбарын болон байгаль орчинд ээлтэй төслүүдийг түлхүү дэмжих боломжийг бий болгож байна.
Уг гэрээний хүрээнд Голомт банк нь АНУ-ын зах зээл дээрх түншлэлээ өргөжүүлэн хамтын ажиллагаагаа баталгаажуулахын зэрэгцээ банкны хэтийн зорилгоо DFC, WBC зэрэг олон улсын байгууллагуудын үндсэн чиглэлтэй уялдуулан хамтран ажиллах замаар Монгол Улсад бизнес эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлж, эдийн засгийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн чухал санхүүжилтийг татаж буйгаараа онцлог юм.
ВорлдБизнес Капитал (WBC) нь АНУ-ын Коннектикут мужийн Хартфорд хотод байрладаг санхүүгийн байгууллага бөгөөд олон салбарын жижиг дунд бизнес эрхлэгчдийг глобал зах зээлд өрсөлдөхүйц болж хөгжихөд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор уян хатан нөхцөлтэй санхүүжилтийг санал болгон ажилладаг байгууллага юм. WBC нь 2003 онд байгуулагдсан ба хил дамнасан худалдаа, төслийн санхүүжилтийн чиглэлээр олон жилийн туршлагатай, дэлхийн хөгжиж буй зах зээлүүд, тэр дундаа Латин Америк, Ази, Зүүн Европ, Африк тивүүдэд төвлөрөн зээлийн санхүүжилтийг олгож ажиллаж байна.
АНУ-ын Олон улсын хөгжлийн санхүүгийн корпорац (DFC) нь Америкийн бизнес эрхлэгчдийг хөгжиж буй зах зээлд хөрөнгө оруулахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой Америкийн Засгийн Газрын агентлаг юм. DFC-ийг 2018 онд Америкийн хөгжлийн санхүүжилтийг бэхжүүлж, орчин үеийн хэлбэрт авчирсан BUILD буюу Better Utilization of Investments Leading to Development, Act-д тулгуурлан байгуулсан байна. Нэмж дурдахад BUILD ACT нь Гадаад дахь хувийн хөрөнгө оруулалтын корпорац (OPIC) болон Хөгжлийн зээлийн газар (the Development Credit Authority) хоёрыг нэгтгэсэн байгууллага юм.
DFC бизнес эрхлэгчдийг гадаадын шууд хөрөнгө оруулалттай холбоотой эрсдэлийг удирдах арга зүйгээр хангаж, хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтийг дэмжин, АНУ-ын гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын тэргүүлэх чиглэлүүдийг боловсронгуй болгоход гар бие оролцож ирсэн. Мөн АНУ-ын бизнес эрхлэгчдийг шинэ зах зээлд байр сууриа олоход нь тусалж, орлогын шинэ эх үүсвэрийг бий болгон, гадаад болон дотооддоо ажлын байр, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж, санхүүжилт олгохоос гадна улс төрийн эрсдэлийн даатгал, өмгөөлөл, хувийн хөрөнгө оруулалтын сангийн менежерүүдтэй хамтран ажиллах зэрэг хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг.
| Голомт банк ВорлдБизнес Капитал (WBC)-тай хоёр дахь удаагийн урт хугацааны санхүүжилтийн гэрээг амжилттай байгууллаа |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |