Зам засварын ажил гүйцэтгэж байсан “Ялгуусан” ХХК-ийн механизмчид индүүдлэгийн машинаар нэгнийгээ дайрч, амийг нь хөнөөсөн хэрэг өчигдөр гарсан. Тодруулбал, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Замын цагдаагийн гүүр орчим өчигдөр 15:00-16:00 цагийн орчимд тус хэрэг болжээ. Бид энэ талаар тус компанийн ерөнхий инженер болон Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженертэй холбогдож дараах мэдээллийг тодрууллаа.
Ослын талаар тус компанийн ерөнхий инженер н.Бямбахүүгээс тодруулахад “Манай компани замын ажлаа дөнгөж өчигдрөөс эхэлсэн. Замын цагдаагийн гүүр орчим дөрвөн механизмчин, гурван замчин, усны жолооч, инженер гээд арав орчим хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа. Би замын ажлын эхлэлтэй танилцахаар тухайн газар очсон байсан. Шалгаж явахад наагуур тийм зүйл болсон байна лээ. Өчигдөр 15:00-16:00 цагийн орчим манай ажилтан ажил гүйцэтгэх явцдаа индүүдлэгийн машин доогуур орж нас барсан харамсалтай осол гарсан. Талийгаач 40 гаруй настай эрэгэтэй хүн байсан. Манай компанид 10 орчим жил ажиллаж байгаа мэдлэг чадвар, сайн туршлагатай хүн байлаа. Тухайн үед талбайн инженерээр н.Эрдэнэтбат, зам хариуцсан инженерээр н.Баттөр нар талбайд ажиллаж байсан. Талийгаачийн нүүрийг хальт харахад хүн харахын аргагүй болчихсон байсан. Манай хоёр ажилтан өөр хоорондоо өс санасан, зөрчилдсөн зүйл байгаагүй. Эвтэй сайн ах, дүүс байсан” гэв.
Манай компанид 10 орчим жил ажиллаж байгаа мэдлэг чадвар, сайн туршлагатай хүн байлаа
Бид осол болох үед тус талбайд ажиллаж байсан талбайн инженер н.Эрдэнэбат, замын инженер н.Баттөр нараас ослын талаар тодруулахыг хүссэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.
Харин тус компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер н.Сүхбаатараас тодруулахад,
-Сайн байна уу, таны хариуцаж байсан газар ноцтой осол гарчээ. Осол юунаас болж гарсан юм бэ?
-Энэ та нарт ямар хамаатай юм бэ. Би ямар ч мэдээ мэдээлэл өгөхгүй.
-Та “Ялгуусан” ХХК-ийн ХАБ-ийн инженер хүн. Тэгэхээр энэ таны хариуцлага алдсан үйлдэл биш үү?
-Битгий дэмий донгос. Мэдээлэл өгөх, үгүй нь миний эрх. Би юу ч ярихгүй.
-Та бүхэл бүтэн байгууллага төлөөлсөн, тэр дундаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцсан инженер хүн шүү дээ. Тэгэхээр таниас мэдээлэл авах нь зөв байх?
-Надад хэлэхгүй байх эрх мэдэл байна. Би өөрөө хуульч хүн шүү, битгий олон юм ху.аад байгаарай.
.jpg)

.jpg)
.jpg)
.jpg)
| 200 сая төгрөгийн хахуулийн хэрэгт нэр холбогдож байсан “Ялгуусан” ХХК-ийн жолооч нар нэгнийгээ индүүдлэгийн машинаар дайрчээ |
|
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
Балбын “Тришули 3А” усан цахилгаан станцын туннельд ес хоног гацсан хоёр ажилчныг аварчээ
2026-09-04 17:55:51
Байгаль хамгаалагчид 50 орчим иргэнийг уулнаас буулгалаа
2026-09-04 14:41:04
Гэрийн даалгаврын талаар баримтлах чиглэл батлагджээ
2026-09-04 14:04:42
Говийн байгалийн өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүлэх асуудлаар санал солилцов
2026-09-04 13:36:36
Монголын анхны Шөнийн марафон есдүгээр сарын 26-нд болно
2026-09-04 13:09:33
Г.Гүнбилэг нүүдэлчдийн наадмын морьт харвааны төрөлд алтан медаль хүртэв
2026-09-04 12:42:36
Элчин сайд Э.Сонинтогос, Япон Улсаас Канад Улсад суух Элчин сайдын хүлээн авч уулзав
2026-09-04 12:00:51
Цацрагийн эмчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах анагаахын физикчдийн чадавхыг бэхжүүлж байна
2026-09-04 11:58:15
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай, “Куккивон”-ын захирал И Ён Нам уулзлаа
2026-09-04 11:14:38
"Гачуурт"-ын Л.Чинбат машинаараа адуу мөргөж, өөрөө гэмтжээ
2026-09-04 11:12:51
Монгол, Буриадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-09-04 11:12:42
БНСУ-ын төлөөлөгчид ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үйл ажиллагаатай танилцжээ
2026-09-04 10:36:53
Монгол Улс, Глобал сантай хамтын ажиллагаагаа тогтвортой санхүүжилтийн чиглэлээр өргөжүүлнэ
2026-09-04 10:07:48
Тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй зөрчлүүдийг илрүүлжээ
2026-09-04 09:52:03
Л.Цолмонбаатар жюү жицү-гийн мастерс ангиллын дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:51:35
Б.Мөнхбаатар жюү жицү-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:44:32
Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна
2026-09-04 09:25:09
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-04 08:28:48
Элчин сайд Д.Даваасүрэн, Фам Хүн Там, Л.Нарангоо нартай уулзлаа
2026-09-04 08:13:22
Нүүдэлчдийн наадмаас Монгол Улс 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-09-04 07:54:17
Элчин сайд Э.Сарантогос Онтарио мужийн захирагч Э.Дюмонтой уулзжээ
2026-09-04 07:47:39
Дэлхийн нүүдэлчдийн наадмын сээр цохих төрөлд Монголын баг алтан медаль хүртэв
2026-09-04 07:45:00
Н.Мөнхбаяр дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-04 07:40:00
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн САЖ-ын сайд Нури Эрсойтой уулзалт хийжээ
2026-09-04 07:39:53
2026-09-04 07:30:00
Б.Бат-Орших дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медалв авлаа
2026-09-04 07:25:00
Ш.Дарханбат “SJJIF World Jiu-Jitsu-2026” дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-04 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад үг хэллээ
2026-09-04 07:10:00
Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрэл медаль авлаа
2026-09-04 07:05:00
Япон Улсын ГХ-ийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
2026-09-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-09-04 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-04 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |