• Өнөөдөр 2024-05-02

Тархины үхэлтэй донорын үйл ажиллагааг өөрийн улсдаа нутагшуулсан хүний гавьяат эмч П.Батчулууныг шагналаа

2021-07-28,   493

           Азийн эрхтэн шилжүүлэн суулгах холбооны 17 дугаар хурал Малайз Улсын Куала Лумпур хотноо долдугаар сарын 25-28-ны өдрүүдэд болж байна. Тус хурлын үеэр тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд онцгой хувь нэмэр оруулсан олон улсын эмч нарт шагнал гардуулсан юм. Анхны хүндэт шагналаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга Монгол Улсын Төрийн соёрхолт, хүний гавьяат эмч П.Батчулууныг шагналаа. Энэхүү шагналыг энэ оноос эхлэн тархины үхэлтэй донорын үйл ажиллагааг өөрийн улсдаа нутагшуулах, үүсгэн бий болгох, өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан олон улсын эмч нарт олгож байхаар бий болгожээ.

Тархины үхэлтэй донорын үйл ажиллагааг өөрийн улсдаа нутагшуулсан хүний гавьяат эмч П.Батчулууныг шагналаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188