• Өнөөдөр 2025-06-19

Баян-Өлгий аймгийн Холбоо нуурт живсэн хоёр хүний цогцсыг олжээ

2021-07-28,   612

   Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хөлцөөт багийн Холбоо гэдэг газар Холбоо нуурт долдугаар 26-ны 18:10 цагт хоёр хүн живжээ. Тодруулбал, Холбоо нуурт нэг том хүн, хоёр хүүхэд сэлж байгаад хоёр нь живсэн байна. Улмаар аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгч долдугаар сарын 28-ны 06:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлж, мөн өдрийн 08:21 цагт 21 настай эрэгтэй Е, 12 настай, эрэгтэй Н нарын цогцсыг Холбоо нуурын найман метрийн гүнээс олжээ.


Баян-Өлгий аймгийн Холбоо нуурт живсэн хоёр хүний цогцсыг олжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188