• Өнөөдөр 2024-05-09

Жолоодох эрхгүй иргэн автомашин барьж, "Тэрэлж" супермаркетийг мөргөжээ

2021-07-27,   699

         Өчигдөр орой Тэрэлжийн замд автомашин дэлгүүр цөмөлж орсон осол гарсан талаар мэдээлэл гарсан.
Энэ ослын талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “2021 долдугаар сарын 26-ны 21:30 цагт Налайх дүүргийн нэгдүгээр хороо Тэрэлжийн замд суудлын автомашины жолооч нь жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад “Тэрэлж” супермаркетыг мөргөж, зам тээврийн осол гаргасан. Уг хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Ослын улмаас хүн гэмтэж бэртээгүй” гэлээ.

Жолоодох эрхгүй иргэн автомашин барьж, "Тэрэлж" супермаркетийг мөргөжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188