“Токио-2020” олимпын наадамд жүдо бөхийн -73 кг жинд барилдаж, алтын дайтай хүрэл медаль хүртсэн ОУХМ Ц.Цогтбаатарын гэргий О.Энхжинтэй ярилцаж, түүний сэтгэгдлийг хуваалцлаа.
-Ц.Цогтбаатар тамирчин олимпын наадмаас хүрэл медаль авч, Монгол Улсын Төрийн далбааг Токиогийн тэнгэрт мандууллаа. Та зовлон, жаргал бүхий л үед хамт байдаг ханийнх нь хувьд хамгийн их баярлаж байгаа байх?
-Баярлалаа. Тэмцээнийг нь алгасалгүй үзэж, сандраад сууж байна. Би нөхрийнхөө бүх барилдааныг үздэг. Үзэхгүй байж чаддаггүй. Гэхдээ үзээд сандрахгүй байна гэж байхгүй.
-Таны хань олимпын наадамд явахдаа танд ямар нэгэн амлалт өгсөн үү?
-Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш тусгаарлалтын байдалтай бэлтгэл хийсэн. Тэр үед би жирэмсэн, хүүгээ тээж байсан юм. Би амаржаад хоёр сар болж байна. Бид хөөрхөн хүүтэй болсон. Аав нь явахдаа “Би сайхан барилдаж, эхнэр, хүү хоёртоо медаль авчирна” гэж хэлээд явсан. Тэгэхээр нь би “Сайн барилдаарай. Ямар ч медаль авч, яаж ч барилдсан чи минь хамгийн мундаг нь шүү” гэж хэлээд, үнсээд явуулсан даа.
-Токиод очоод байнгын холбоотой байгаа байх. Сэтгэл зүй ямар байсан бэ?
-Нөхөр минь Токиод очсоноосоо хойш байнга холбоотой байгаа. Барилдахаасаа өмнө яарч, сандарсан зүйлгүй байна лээ. Их тайван, жингээ хасаж, сэтгэл зүйгээ сайхан бэлдсэн байсан.
-Та барилдааныг нь үзээд сууж байхдаа их сандардаг байх?
-Харин тиймээ. “Өвдөж байгаа болов уу, ядарч байгаа болов уу” гэж их боддог. Болдог бол өмнөөс нь барилдаад, бүх өвдөлтийг нь өөртөө авчихмаар байдаг.
-Ханьтайгаа анх хэрхэн танилцаж байв?
-Би өмнө нь жүдо бөхөөр барилддаг байсан. Нэг спортоор хичээллэдэг болохоор бие биенийгээ бага байхаас нь мэднэ. Гэхдээ харьцаж үзээгүй. Хэн, хэндээ таалагддаг хэр нь чимээгүй л яваад байсан нь тэр. Харин сүүлд санаандгүй юм ярьж үзээд бие биедээ таалагдаад үерхэж эхэлсэн. Бие биедээ итгэж, дасаж явсаар 2019 онд өрх тусгаарласан.
Харин тиймээ. “Өвдөж байгаа болов уу, ядарч байгаа болов уу” гэж их боддог. Болдог бол өмнөөс нь барилдаад, бүх өвдөлтийг нь өөртөө авчихмаар байдаг.
-Таны ханийн ямар зан чанар хамгийн их таалагддаг вэ?
-Миний хань их шударга, хөдөлмөрч хүн. Аливааг чин сэтгэлээсээ хийдэг. Цаг сайн баримталдаг. Ямар нэгэн уулзалт, арга хэмжээнд очихдоо заавал нэг цаг юм уу, 30 минутын өмнө очдог. Бусдыг их хүндэлдэг гээд бүх л зан чанар нь намайг татсан. Би өөрөө цаг барьж сураагүй болохоор “Чи цаг барьж сурах хэрэгтэй. Энэ харилцааны чухал зүйл шүү дээ” гэж сургадаг юм.

-Их зарчимч хүн байх нь ээ?
-Тиймээ. Ер нь их зарчимч хүн шүү.
-Та хоёр хэдэн хүүхэдтэй болж байна вэ. Аав нь хүүдээ ямар нэр хайрласан бэ?
-Бид хоёр анхны хүүхдээ өлгийдөж авсан. Олимпоос ирээд ярилцлага өгөхдөө хүүгийнхээ нэрийг өөрөө хэлэх байх.
-Та спортоо яагаад орхисон юм бэ?
-Бид үерхэж эхлэхээс өмнө би спортоо орхисон. Сургуульд сурахынхаа хажуугаар бэлтгэл хийж амжихгүй байсан болохоор “Эмэгтэй хүн боловсролдоо анхааръя” гэж шийдсэн юм.
-Тамирчин хүний гэргий байхын сайхан зүйлийг бидэнд хуваалцаач?
-Таны нөхрийн хамгийн сайн барилдсан барилдаан таны бодлоор аль нь вэ. Одоо болтол догдолж ярьдаг, эсвэл харамсдаг барилдааныг нь та мэдэх үү?
-2019 оны Азийн аваргын тэмцээнд их сайхан барилдаж, том амжилт үзүүлсэн. Ер нь медаль аваагүй ч гэсэн өөрийнхөө хэмжээнд "тултал" барилдсанд нь баярладаг. Оролцсон тэмцээн бүрдээ медаль авч, байр эзэлнэ гэж байхгүй шүү дээ. 2019 оны Азийн аваргын үеэр бид хоёр үерхээд удаагүй байсан. Явахынхаа өмнө надад “Би БНСУ-ын тамирчин Ан Чан Римтэй сайхан барилдаж, заавал түрүүлнэ. Түүнд олон удаа хожигдсон. Одоо хожих цаг нь болсон. Би чам дээрээ аварга болоод ирнэ ээ” гэж хэлээд явсан. Тэгээд л аварга болоод ирсэн. Тэр минь амалсан л бол заавал амлалтдаа хүрдэг. Ханийнхаа энэ чанарт би их баярладаг.

-Тантай үерхэж, гэр бүл болсноос хойших амжилтынх нь үнэ цэнэ та болсон байна шүү дээ?
-Тийм гэж хэлэхээр өөрийгөө магтсан болох байх. Манай хүн амлаад л явдаг. “Хайр нь ингэнэ, хайр нь тэгж ирнэ” гээд л их зүйлийг амлаж, түүнийхээ төлөө их мэрийдэг сайхан ханьтай. Гэхдээ хүү нь төрснөөс хойш “Хүүдээ зориулж медаль авна, аав нь хүүгийнхээ төлөө хичээнэ” гэдэг болсон байна лээ (инээв).
-Их сайн аав байх нь ээ?
-Ц.Цогтбаатар тамирчны ээж нь танаас дутуугүй догдолж, сандарч байгаа болов уу?
-Ээж маань хүүгийнхээ тоглолтыг “Сандраад байна” гээд үзэж чаддаггүй юм. Тэмцээн нь эхлэхээр зурагтаа унтраадаг. Тэгээд тэмцээн дууссаны дараа надаас “Юу болсон бэ, миний охион” гэж асуудаг.
-Ханьдаа хүч өгөх, сайхан урмын үгсээр ярилцлагаа өндөрлөе?
-Миний хань бэртэл гэмтэл авалгүй, өөрийнхөө бодож, санасан бүх зүйлээ хийгээд, зорилгодоо хүрч олимпын медаль авлаа. Чамаараа маш их бахархаж байна. Хүү бид хоёрынхоо хувьд чи минь бүх зүйлийн шилдэг нь, аварга нь юм шүү.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
| Ц.Цогтбаатарын эхнэр О.ЭНХЖИН: Хань минь хоёр сартай хүүдээ “Аав нь медальтай ирнэ” гэж хэлээд Токиог зорьсон |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |