• Өнөөдөр 2025-04-03

БТСУХ: Олимпод оролцох тамирчдын 55 хувиар тооцож, дасгалжуулагчийн эрх олгодог

2021-07-26,   526

     Биеийн тамир спортын улсын хорооноос Ц.Анударийн хувийн дасгалжуулагч олимпод яваагүйтэй холбоотой мэдэгдэл гаргалаа.
 
      Мэдэгдэлд "Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд урт бууны дасгалжуулагчаар Ж.Ганхуяг, гар бууны дасгалжуулагчаар Л.Ундралбат нар ажилладаг бөгөөд Олимпын наадмыг зохион байгуулах хороо нь нийт эрх авсан тамирчдын 55 хувьд дасгалжуулагчид квот олгодог журамтай.
 
Өчигдөр зохион байгуулагдсан буудлага спортын эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалд Ц.Анударь, О.Гүндэгмаа нар зэрэг оролцох үед дасгалжуулагч Л.Ундралбат, тамирчин Э.Даваахүү нар тэмцээний туршид хамт байсан болно. Олимпын наадмын бэлтгэлийг тамирчдын хүсэлтийн дагуу тус бүр хувийн дасгалжуулагчийн хамт бэлтгэл сургуулилтад хамруулсан. Ц.Анударийн бэлтгэлийг Д.Лхадорж, О.Гүндэгмаагийн бэлтгэлийг Л.Ундралбат, Э.Даваахүүгийн бэлтгэлийг н.Өлзийбаяр дасгалжуулагч нар тус тус хариуцан хангасан" гэв.

БТСУХ: Олимпод оролцох тамирчдын 55 хувиар тооцож, дасгалжуулагчийн эрх олгодог
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188