• Өнөөдөр 2024-05-16

ОХУ-д саатсан онгоц өнөөдрөөс хэвийн ажиллаж эхэллээ

2021-07-26,   339

         Өнгөрөгч Даваа гарагт Улаанбаатараас Туркийн Анталья хот руу хөөрсөн “Аэро Монголиа” ХХК-ийн 139 зорчигчтой онгоц ОХУ-ын Челябинск нисэх буудалд шатахуун сумлах үеэр нь “зорчигч буулгах зориулалттай шаттай автомашин” тус онгоцны хаалгыг мөргөсөн тул нислэгээ цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон юм. Тэгвэл “Аэро Монголиа” ХХК-ийн онгоцны техник үйлчилгээний ажил дуусаж, хэвийн үйл ажиллагаанд эргэн орж байгаа талаар мэдэгдлээ.
 
         Мэдэгдэлд “БНТУ-ын Антальяа-д аялж буй зорчигчдыг долдугаар сарын 26-ны 22:00 цагаар /AYT-UBN/ Антальяа-Улаанбаатар чиглэлд нислэг хийхээр төлөвлөж байсан боловч нислэгийн цагт өөрчлөлт орж 27-ний өдрийн 12:00 цагаас Анталья Олон улсын нисэх буудлаас хөөрөх болсныг анхаарна уу. Нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орж байгаа явдалд та бүхнээс хүлцэл өчиж байна" гэжээ.

ОХУ-д саатсан онгоц өнөөдрөөс хэвийн ажиллаж эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188