• Өнөөдөр 2025-04-23

Олимпын нээлтийн үеэр төрийн далбааг барьж зогссон Г.Ганхүү тайлбар хийжээ

2021-07-24,   511

Зуны 32 дахь олимп Япон улсын нийслэл Токиогийн Үндэсний шинэ цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр буюу долдугаар сарын 23-нд албан ёсоор нээлтээ хийсэн. Олимпын наадмын нээлтийн үеэр Монгол Улсын төрийн далбаа камерын дуранд олон удаа харагдсан нь хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөсөн тухай иргэд нийгмийн сүлжээнд сэтгэгдлээ илэрхийлсээр байна. Тэгвэл төрийн далбааг “Шар айраг” хамтлагийн дуучин Г.Ганхүү барьж зогсжээ. Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Өглөө босоод ирсэн чинь цэнгэлдэх хүрээлэнгээс хөөгдсөн гэх хэрэгт унасан байна . Би ямар ч спортын арга хэмжээнд очихдоо төрийн далбаагаа авч явдаг уламжлалтай. Бүх улсын хөгжөөн дэмжигчид тэгдэг байх. Хөл бөмбөг үзэхээр Английг зорихдоо ч Монгол Төрийн далбаагаа дэлгэдэг. Хүмүүс маш ихээр сонирхдог. "Хаанаас ирсэн бэ, зургаа хамт авахуулъя" гэдэг. Өчигдөр яг л тийм зүйл болсон. Хэн ч бид нарыг хөөж, туугаагүй. Хэн ч тэнд орилж хашхираагүй. Хэн ч цэнгэлдэх хүрээлэнгээс хөөгдөөгүй. Та бүхнийгээ эвгүй байдалд оруулсан бол гүнээ хүлцэл өчье, Төрийн далбаагаа эвхээд чемодандаа хийсэн. Ахиж гаргахгүй” хэмээжээ.
Олимпын нээлтийн үеэр төрийн далбааг барьж зогссон Г.Ганхүү тайлбар хийжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188