• Өнөөдөр 2025-04-23

Өндрөөс үсрэх гэж байсан хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг аварчээ

2021-07-24,   609

Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах 12 давхар орон сууцны дээврээс үсрэх гэж байсан хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг аварчээ. Тодруулбал, энэ тухай дуудлага мэдээлэл Нийслэлийн онцгой байдлын газар өчигдөр буюу долдугаар сарын 23-ны 16:58 цагт бүртгэгджээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 17:14 цагт очиж, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг дээврээс эсэн мэнд буулгаж, тус дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
Өндрөөс үсрэх гэж байсан хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг аварчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188