• Өнөөдөр 2024-04-25

Б.Отгонболд байт харвааны эрэмбэ тогтоох шатанд 54 дүгээрт жагслаа

2021-07-23,   376

       Олимпын байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн эрэмбэ тогтоох тойрог өнөөдөр 12:00 цагаас эхэлсэн. Нийт 64 тамирчин оролцож байгаа уг шатанд Монголын тамирчин Б.Отгонболд 54 дүгээр байранд жагслаа. Тэрбээр хоёр үеийн 12 гараанд тус бүр зургаа нийт 72 сум тавьж 646 оноо авсан байна. Харин чансааны эхний гуравт Өмнөд Солонгос, АНУ-ын тамирчид жагсжээ.
 
       Чансааны нэгдүгээрт ердөө 17 настай Өмнөд Солонгосын Ким Же Деок 688 оноотой бичигдсэн бол хоёрдугаарт 2016 оны Риогийн олимпын хүрэл медальт АНУ-ын Брэди Эллисон 682 оноотой жагсжээ. Брэди Эллисон нь дэлхийн дээд амжилтыг 702 оноотойгоор эзэмшдэг.

Б.Отгонболд байт харвааны эрэмбэ тогтоох шатанд 54 дүгээрт жагслаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188