• Өнөөдөр 2024-04-24

Саун, массаж нэрээр халхавч хийдэг биеэ үнэлэгчид коронавирусийн халдвар тараажээ

2021-07-22,   1203

          Төр засгийн буруу шийдвэрээс болж коронавирусийн тархалт буурахгүй байна гэх хүмүүс цөөнгүй бий. Тэгвэл үүний цаана чимээгүйхэн тархалт тарааж, үйл ажиллагаагаа явуулж буй газар бол саун, массаж нэрээр халхавчилж охид, бүсгүйчүүдийг орон байраар ханган, бусдад биеийг нь үнэлүүлэхийг зохион байгуулж буй этгээдүүдийн хууль бус үйл ажиллагаа юм. Биднээс далд байдлаар хууль бус үйл ажиллагаа явуулдаг этгээдүүд халдварыг тараасаар байгаа нь тархалт буурахгүй байгаа гол шалтгааны нэг юм. 
 
            Жишээлбэл: Монгол Улсад 2020 оны арван нэгдүгээр сарын 09-ний өдөр коронавирусын халдвар илэрч Засгийн газар, УОК-оос бүх нийтийг бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн халдвар авсан иргэдийн ойрын хавьтлын маршрутыг Эрүүгийн цагдаагийн албанаас гаргахад халдвартай байх үедээ бусдад биеэ үнэлэн 15 иргэнд халдаасан тохиолдол ч бүртгэгдэж байжээ.
 
             Охид, бүсгүйчүүдийг орон байраар ханган, бусдад биеийг нь үнэлүүлэхийг зохион байгуулж байсан этгээдүүдийг мөн илрүүлсэн байна.Тухайлбал: Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн К нь нэр бүхий дөрвөн иргэний биеийг, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Г нь нэр бүхий гурван иргэнийг, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Ү нь насанд хүрээгүй Х-ийн биеийг зохион байгуулалттайгаар үнэлүүлж байсан үйлдлийг тус тус илрүүлж биеэ үнэлэгч иргэдийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулан, гэмт буруутай этгээдэд Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна. Тиймээс бид зөвхөн төр засагтаа бурууг чихээд суух биш энэ мэт хууль бус үйл ажиллагаа явуулдаг этгээдүүдэд хариуцлага тооцож, тэднийг өөхшүүлэхгүй байх хэрэгтэй юм.
 
Цахим орчинд Instagram ашиглан хуурамч хаягт нүцгэн зургаа байршуулан бусдын анхаарлыг татан банкны данс ашиглан 5$, 15$, 25$, 100$ гэх үнийн сонголттойгоор төлбөр төлж telegram руу ашиглаж байгаа утасны дугаараараа бүртгүүлэн нууц группэд орох эрх авдаг бүлэг этгээдийг Эрүүгийн цагдаагийн албаныхан илрүүлжээ.
 
Манай улсад цахим орчны хяналтгүй байдал, интернетийн зохисгүй хэрэглээнээс болж охид, эмэгтэйчүүд энэ төрлийн гэмт хэргийн золиос болох эрсдэл өндөр байдаг. Ялангуяа өсвөр насны охидод хялбар аргаар мөнгө олох сэдэл өгч, садар самуун явдалд татан оруулах замаар эмзэг байдлыг нь далимдуулж цахим сүрдүүлэг, порнографикт ашиглах, бэлгийн мөлжлөгийн зорилгоор үйлдэгдэж буй хүн худалдаалах гэмт хэрэгт өртөж, хохирох нөхцлийг бий болгож болзошгүйг цагдаагийн байгууллага анхааруулж байна.
 

Саун, массаж нэрээр халхавч хийдэг биеэ үнэлэгчид коронавирусийн халдвар тараажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 7
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-19 10:49:55
    Зочин: SEXSDN MASSAN80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-18 10:17:55
    SEKSY: SEXSDI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-16 12:26:31
    Зочин: JARGAAGN SEXSER80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-03 18:02:31
    SEKSY: BOOWXXNO80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-03 16:19:54
    SEKSY: DYRAA XANYYLLII80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-01 09:18:50
    Зочин: 80955877TANILTSA XNE
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-01 09:18:24
    SEXSY: 80955877
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188