Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, цагдаагийн алба хаагчийн биед халдсан иргэн М-д алба хаагчийг үүргээ биелүүлэхэд нь хүч хэрэглэн, эсэргүүцсэн тул Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгаж эхэлжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нарантуул олон улсын худалдааны төвийн замын уулзвар орчимд өчигдөр буюу долдугаар сарын 20-нд "Тоёота премио" маркын тээврийн хэрэгслийн жолооч М хөдөлгөөнд оролцох үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 14.7.23-ийг зөрчсөн байна.
Улмаар тээврийн цагдаагийн алба хаагч жолооч М-д торгуулийн арга хэмжээ авахад эсэргүүцэж, цагдаагийн алба хаагчийн биед халджээ. Иймд иргэн 36 настай М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасны дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн байцаалтыг эхлүүлжээ.
Замын хөдөлгөөний дүрмийн 14.7.23-т “Жолооч гэрлэн дохио эсхүл зохицуулагчийн дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон бол 20 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна.
| Цагдаагийн алба хаагчийн биед халдсан иргэн М-д Эрүүгийн хуулийн дагуу хэрэг үүсгэжээ |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |