• Өнөөдөр 2025-04-23

Коронавирусийн халдварын улмаас эхийн эндэгдэл 93.3 хувиар нэмэгджээ

2021-07-21,   417

          Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2021 оны эхний хагас жилийн статистик үзүүлэлтийг танилцууллаа.

Энэ үеэр ҮСХ-ны Хүн ам, нийгмийн статистикийн газрын ахлах статистикч Э.Гантуяа коронавирусийн халдварын улмаас 19 эх эндэгдсэн талаар мэдээллээ. Тэрбээр "Улсын хэмжээнд оны эхний хагас жилийн байдлаар 36334 эх амаржиж, 36601 хүүхэд төржээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3 хувиар буурсан үзүүлэлт юм.
Мөн оны хагаст 8371 хүн нас барж, өмнөх оны мөн үеэс нас баралт 6.5 хувиар өсчээ.
Харин эхийн эндэгдэл 29 удаа гарсан нь өмнөх оны мөн үеэс 14 тохиолдол буюу 93.3 хувиар нэмэгдсэн байна. Эндсэн эхчүүдийн 19 нь коронавирусийн улмаас нас барсан" гэв. 

Коронавирусийн халдварын улмаас эхийн эндэгдэл 93.3 хувиар нэмэгджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188