• Өнөөдөр 2025-04-03

НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Алекс Хайкенсийг Алтан гадас одонгоор шагналаа

2021-07-20,   383

        Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны долдугаар сарын 9-ний өдрийн 11 дүгээр зарлигаар НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Алекс Хайкенс-т Монгол Улс, НҮБ-ын Хүүхдийн сангийн хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх болон коронавирусийн эсрэг тэмцэх, нийгэм, эдийн засгийн сөрөг үр нөлөөг бууруулахад оруулсан бодит хувь нэмрийг нь үнэлж, “Алтан гадас” одонгоор шагнасан байна.
 
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өчигдөр түүнд шагналыг гардуулан өгчээ. А.Хайкенс нь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчөөр 2017 оны долдугаар сарын 21-ний өдөр томилогдсон.
 
      Өнгөрсөн хугацаанд хүүхдийн хөгжил, хамгаалал, цаашлаад коронавирусийн эсрэг тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд дархлаажуулалтын аяныг эхлүүлэх болон ХӨСҮТ-ийн дэргэд Вакцин, био бэлдмэлийн Төв агуулах барихад дэмжлэг үзүүлж, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж ажиллажээ.
 

НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Алекс Хайкенсийг Алтан гадас одонгоор шагналаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188