• Өнөөдөр 2025-04-03

Шивээхүрэн боомтоор өнөөдрөөс өдөрт 184 машин нэвтрүүлэхээр болжээ

2021-07-20,   465

       БНХАУ-ын Сэхэ боомтод үйл ажиллагаа явуулж байгаа жолооч нараас сүүлчийн нэг сарын хугацаанд коронавирусийн шинжилгээ авахад бүгд сөрөг гарчээ.  Монголын талаас өвчний эсрэг авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа нь үр дүнтэй байна гэж үзэн БНХАУ-ын тал өнөөдрөөс эхлэн өдөрт 184 ачааны машин нэвтрүүлж эхлэхээр боллоо.
Цаашид халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж халдвар илрэхгүй бол өдөртөө 92 автомашинаар нэмэгдүүлэхээр Сэхэ боомтын зөвлөлийн орлогч дарга н.Алтанбаганатай тохирсон тухай Монгол Улсаас Хөх хотод суугаа Ерөнхий консул С.Батхуяг мэдээллээ.
 

Шивээхүрэн боомтоор өнөөдрөөс өдөрт 184 машин нэвтрүүлэхээр болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188