• Өнөөдөр 2025-04-03

Ш.Батхүүд холбогдох хэргийг Анхан шатны шүүхээр дахин хэлэлцэхээр боллоо

2021-07-20,   476

       Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох Эрүүгийн хэргийн шүүгдэгч, тэдний өмгөөлөгчид болон хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол, прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны долдугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцлээ. Өчигдрийн хуралдаанаар Анхан болон Давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны болон үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна хэмээн үзэж, прокурорын эсэргүүцлийг хүлээж аван хэргийг Анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
 

Ш.Батхүүд холбогдох хэргийг Анхан шатны шүүхээр дахин хэлэлцэхээр боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188