Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан албан үүргээ гүйцэтгэж яваад баатарлагаар амь эрсэдсэн алба хаагчдын гэгээн үйлсийг мөнхжүүлэх “Бид мартахгүй” хөшөөний нээлт, цэцэг өргөх хүндэтгэлийн арга хэмжээ өчигдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо.
Тус арга хэмжээг нээж Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд “Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүдийн нэрийн өмнөөс болон хувиасаа Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой, “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-ийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. Арван тавны цагдаагаас улбаатай Монгол төрийн цагдаагийн байгууллагын түүхт 100 жилийн ойг тохиолдуулан алба хаагчдынхаа санаачилгаар олон төрлийн ажил, арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлсний нэг нь “Бид мартахгүй” хөшөөг бүтээх ажил байлаа. Энэхүү хөшөө нь улс эх орон, ард иргэдийнхээ амар амгалан, аюулгүй байдлын төлөө “… шаардлага гарвал амь биеэ үл хайрлан зүтгэнэ” хэмээн өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, баатарлагаар амь эрсэдсэн эгэл баатруудынхаа гэгээн үйлсийг мөнхжүүлэх зорилгоор бүтээгдсэн билээ.
“Бид мартахгүй” хөшөөг бүтээхэд өөрийн мэдлэг, ур ухаан, авьяас билэг, хөдөлмөр бүтээлээ харамгүй зориулсан Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач, барималч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Ж.Дүүрэнтөгс болон бусад урчуудынхаа цаашдынх нь уран бүтээл, ажил үйлсэд нь амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
Монгол төрийн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн эгэл баатруудаа үүрд дурсан санах болно гэдгээ та бүхэнд илэрхийлье" гэв.

Түүхт ойн хүрээнд бүтээж буй “Бид мартахгүй” хөшөөний харагдах байдал нь тэнгэр өөдөө цойлсон шонхор шувуун дүрс бүхий хананд Монгол цагдаагийн ёсолж буй дүрийг бүтээсэн нь өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, эрхэм нандин үүргээ гүйцэтгэж яваад хань ижил, үр хүүхэд, журмын нөхдийнхөө сэтгэлд зайгаа үлдээж, эр зоригийн дууль болон тэнгэрт одсоныг өгүүлж, хоосон дүрслэл дундуур нар салхи, агаар хур нэвтрэн байх нь амьд бөгөөд мөнх чанарыг бэлгэджээ.
Мөн ёсолж буй цагдаагийн алба хаагчийн дүрсийг гурван давхар болгож харагдуулснаар “Тэр” гэсэн санааг “Тэд” гэж, эх орон, ард түмнийхээ төлөө залуу нас, амь биеэ үл хайхран зүтгэсэн эрэлхэг алба хаагчид минь олуулаа юм шүү гэдэг илэрхийлж буй гэнэ. Түмэн олныхоо амар тайван амьдралын төлөө алтан амиа өргөсөн эгэл баатруудынхаа үйлсийг үргэлжлүүлэх үр хүүхдүүдэд нь хүндэтгэл үзүүлэх, эх орныхоо гал цогтой ирээдүй болон хүмүүжихээ илэрхийлэн зогсож байгаа утга санааг хоёр хүүхдийн дүрсэлж буй аж.
| Албан үүргээ гүйцэтгэж яваад баатарлагаар амиа өргөсөн Цагдаа, дотоодын цэргийн албан хаагч нарын дурсгалд зориулсан "Бид мартахгүй" хөшөө сүндэрлэлээ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |