Монгол Улсын Консерватор буюу хуучнаар Хөгжим бүжгийн коллежийн газарт Боловсролын үнэлгээний төвийн барилга барихаар 59х17 мкв талбайг хашаалаад байгаа. Гэвч тус сургуулийн багш, сурагчид газраа өгөхийг эсэргүүцэн түр хороо байгуулж энэ сарын 8-наас эхлэн тайван жагсаал хийж буй. Тэдний зүгээс Боловсрол шинжлэх ухааны яам зэрэг холбогдох байгууллагуудад албан шаардлага хүргүүлсэн. Тэгвэл долдугаар сарын 19 буюу өнөөдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан түр хорооны гишүүд, төлөөлөлтэй уулзлаа.
Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Өнөөдөр бөмбөр, бүрээ, жагсаал тэмцэлтэй өдөр болж өнгөрлөө. Энэ асуудалтай холбоотой мэдээлэл их дутмаг байна. Учир нь Монгол Улсын Консерваторын удирдлагууд өнгөрсөн тавдугаар сард Боловсрол, шинжлэх ухааны яамтай гэрээ байгуулсан. Энэ гэрээ байгуулагдсан талаарх мэдээлэл дутмаг байгаа нь цар тахал болон баг, сурагчдын амралт таарсантай холбоотой байх.
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Монгол Улсын Консерваторыг цаашид “campus” буюу оюутны хотхон байдлаар хөгжүүлэхээр шийдвэрлэж, сургуулийн удирдлагуудтай зөвшилцөлд хүрсэн. Энэ төлөвлөгөөгөөр ашиглалтын хугацаа нь дууссан 650 хүүхдийн сургуулийн барилгыг шинээр барьж, цаашид зориулалтын концертын болон спорт заал, номын сан, багш нарын хөгжлийн төв гэх мэт олон функцтэй хотхон болгох зорилгоор ерөнхий макетийг нь гаргасан байгаа. Гэтэл газраа өгөхийг эсэргүүцэж буй багш, сурагчдыг хулгайлагдсан газрыг нь авчирч өгсний төлөө тэмцэж байна гэж дүгнэж байгаа. Боловсролын яам хууль бусаар бусдад хулгайлагдсан 0.3 га газрыг Консерваторын эзэмшилд буцаан авчирсан. Мөн шинэ сургууль барих газар буюу та бүхний эсэргүүцээд байгаа талбайд Монгол Улсын Циркийн сургууль барих төлөвлөлттэй юм байна лээ. Циркийн сургууль Дашчойлин хийдийн хашаатай залгаа газарт бас 0.3 га газартай. Үүнийгээ мөн л бусдад алдсан. Ахмад циркчдын холбоо гэдэг нэрийн дор хувь хүн тэр газрыг эзэмшдэг. Үүнийг Боловсролын яамнаас буцаан авч Консерваторын газарт шилжүүлсэн. Энэ газарт хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар циркийн стандарт барилга барих тохиролцоонд хүрсэн. Тодруулбал, циркийн барилга Дашчойлин хийдийн хашаатай залгаа газарт, Боловсролын үнэлгээний төвийн барилга 15 тэрбум төгрөгийн өртгөөр Консерваторын хашаанд барих тухай гэрээнд тусгасан. Энэ тухай мэдээллийг багш, ажилчид, сурагчдад дутуу өгсөн байна” гэв.
| Л.ЭНХ-АМГАЛАН: Консерваторын багш, сурагчид хулгайлагдсан газрыг нь буцаан өгсний төлөө тэмцэж байна |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |