Ард иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдал, энх амгаланг сахиулах үйлсэд мэдлэг чадвар, бие сэтгэлээ зориулан хүчин зүтгэж буй Цагдаагийн байгууллагын үе үеийн ахмад буурлууд, тэдгээрийн залгамж халаа болсон алба хаагчид, олон улсын энхийг дэмжих ажиллагаанд улс, эх орноо төлөөлөн оролцож байгаа энхийг сахиулагчид, тэдний гэр бүлд Эргэлт.мн мэдээллийн сайтын редакцаас Монгол Улсад Цагдаагийн байгууллага үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн ойн мэнд хүргэж байна.
Монголын Цагдаагийн байгууллага тэртээ 1921 онд байгуулагдаж байжээ. Тодруулбал, Ардын засгийн газрын шийдвэрээр “Сэргийлэх цэргийн салаа” нэртэйгээр тулгын чулуугаа тулснаас хойш өнөөдрийг хүртэл нэгэн зууны их түүхийг бичсэн байна. Энэ түүхэн цаг хугацаанд Монгол төрийн цагдаа, Дотоодын цэргийн байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн юм.
Цагдаагийн албаны амаргүй ажил, улс эх орны хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь Монголын төр засаг өндрөөр үнэлж, “Байлдааны гавьяаны улаан тугийн одон”, “Сүхбаатарын одон”-гоор тус тус шагнаж байлаа.
Чөлөөндөө гарсан болон одоо ажиллаж байгаа офицер, ахлагч, түрүүч, сонсогч нартаа ажлын өндөр амжилт хүсье.



.jpg)



| Цагдаа, Дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнд 100 жилийн ойн баярын мэнд хүргэе |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |