Гадаад улс орноос ирж байгаа иргэдийг вакцины бүрэн тунд хамрагдсан, өвчилсөн эсэхээс үл хамааран 14 хоног тусгаарлах саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр болсон гэх мэдээлэл гарсан. Тэгвэл энэ талаар Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүүгээс тодрууллаа.
-Гадаад улс орноос ирж байгаа иргэдийг тусгаарлах журамд өөрчлөлт оруулах эсэх талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгнө үү?
-Дэлхийн 111 улсад коронавирусын “дельта” хувилбар идэвхтэй тархаж байна. Энэ хувилбар нь өмнөх хувилбаруудаас 60 хувиар илүү хурдан халдварладаг, амархан хүндэрдэг, вакцины нөлөөг 20-30 хувь бууруулдаг зэрэг хоруу шинж чанартай нь нотлогдсон. Тиймээс тархалтын хурдыг сааруулах, эмнэлгийн ачааллыг бууруулах зорилгоор олон улс оронд тодорхой хязгаарлалт, хорио цээрийн дэглэмийг тогтоож байна.
Тухайлбал, Япон улс олимпийн наадмыг үзэгчгүй зохион байгуулах шийдвэр гаргасан бол “Евро-2020” хөлбөмбөгийн тэмцээний зарим тоглолтын үзэгчдийн билетийг цуцаллаа. Зарим улс орон хөл хорионы хатуу дэглэмд шилжиж, гадаадаас зорчигч хүлээн авахаа хүртэл хязгаарласан гэх мэтээр дэлхий нийтээр тодорхойгүй нөхцөл байдал дунд гэнэтийн шийдвэр гаргаж байна.
Тиймээс Эрүүл мэндийн яамнаас болзошгүй эрсдэлээс урьдчилсан сэргийлэх зорилгоор гаднаас ирж буй хүмүүсийг вакцин хийлгэсэн эсэхээс үл хамаарч 10 хоног тусгаарлах, эсвэл нисэх буудалд болон гэрийн ажиглалтад байх үед нь давтан шинжилгээ авах зэргээр хил, гаалийн хяналтыг сайжруулах саналыг гаргасан.
Тус саналыг холбогдох албаныхан хэлэлцээд хилийн чанадаас ирж байгаа иргэдэд тавигдах шаардлагыг хэвээр үлдээсэн. Харин вакцины бүрэн тунд хамрагдсан, өвдөөд эдгэрсэн хүмүүсийг нисэх буудалд болон гэрийн ажиглалтад байх хугацаанд нь шинжилгээнд хамруулж, гэрийн ажиглалтад байгаа иргэдэд тавих хяналтыг сайжруулах шийдвэрийг гаргасан.
-Тэгэхээр гадаадаас ирж буй иргэд вакцины бүрэн тунд хамрагдаад 14-өөс дээш хоног болсон, эсхүл өвдөөд эдгэсэн нотлох баримттай бол гэрийн ажиглалтад 14 хоног байх, бусад тохиолдолд тусгаарлах байранд долоо хоног, гэрийн ажиглалтад долоо хоног байх өмнөх журам хэвээр мөрдөгдөнө гэсэн үг үү?
-Тийм. Өмнөх журам хэвээр мөрдөгдөнө. Тэгэхдээ вакцины бүрэн тунд хамрагдсан, өвдөөд эдгэрсэн хүмүүсийг нисэх буудалд болон гэрийн ажиглалтад байх хугацаанд давтан шинжилгээнд хамруулахаар болсон гэдгийг дахин хэлье. Хөндлөнгөөс аливаа шийдвэрийг шүүмжлэх маш амархан. Тодорхой хэмжээний хөл хорио, хязгаарлалтын дэглэм тогтоож, халдварын тархалтыг бууруулж байж эмнэлгийн ачааллыг зохих түвшинд барьж тусламж үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ гэдгийг зөвөөр ойлгох хэрэгтэй.
-Мөн энэ сарын 17-ны өдрөөс долоо хоногийн хугацаатай хөл хорио тогтоох нь гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаад байна?
-Бүх нийтийн хөл хорио тавих асуудал яригдаагүй. Харин маргаашнаас буюу долдугаар сарын 17-ны 06:00 цагаас эхлэн долоо хоногийн хугацаатай Гашуунсухайт боомтын Цагаан хад суурьшлын бүсэд хатуу хөл хорио тогтоох талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийсэн. Энэ хугацаанд ариутгал, халдваргүйтгэл хийж, жолооч нарыг шинжилгээнд хамруулан ногоон бүс болгох зорилтыг тавьж байгаа юм.
| Т.БАЯРХҮҮ: Гадаадаас ирэх иргэдээс нисэх буудалд болон гэрийн ажиглалтад байх хугацаанд нь шинжилгээ авна |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |