• Өнөөдөр 2025-04-23

Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 246 иргэн эх орондоо ирлээ

2021-07-15,   275

Сөүл-Улаанбаатар  чиглэлийн КЕ8867 рейсийн агаарын хөлөг 10:43 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газарджээ.
 
Тус нислэгээр 246 иргэн ирсэн бөгөөд иргэдийг “Кемпински”,  “Новотел”, “Аврора”, “Ибис”, “Монголика”, “Вэнзоу”, “Мичид-2” зочид буудлуудад тусгаарласан байна.
 
Коронавируст халдварын эсрэг вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон 111, дагаж явсан хүүхэд тав, нийт 116 зорчигчийг энгийн горимоор хил нэвтрүүлэн гэрийн ажиглалтад шилжүүллээ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 246 иргэн эх орондоо ирлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188