• Өнөөдөр 2025-06-18

Нэг иргэн нуурын усанд морьтойгоо живжээ

2021-07-15,   753

Баянхонгор аймгийн Богд сумын Битүүтийн-Эх гэдэг нууранд нэг иргэн морьтойгоо живжээ.
 
Тодруулбал, нуурын эргээр морьтой дөрвөн хүн явж байснаас Богд сумын харьяат иргэн Б /26 настай, эрэгтэй/ нь морьтойгоо нууранд живсэн байна. Тухайн газар нь аймгийн төвөөс баруун урд зүгт 210 км-т, сумын төвөөс баруун зүгт 80 км-т байдаг аж.
 
Усанд осолдсон иргэнийг эрэн хайх ажлыг эхлүүлжээ.

Нэг иргэн нуурын усанд морьтойгоо живжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188